Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 8 үйл явдал


Энэ долоо хоногт манай улсад өрнөсөн, онцлон мэдүүштэй үйл явдлуудыг хураангуйлан хүргэж байна. 

Улаанбаатарт олон нийтийн 354 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээллээ. 

2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын босго оноог шинэчлэн баталлаа. Бага анги, урлаг, технологийн багшийн мэргэжлээр их, дээд сургуульд элсэх босго оноог бууруулж, 440 болгов. 

Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл өмнөх сараас 221 тэрбум төгрөгөөр буюу 11 хувиар өсжээ. Харин Улаанбаатар хотод орон сууцны үнэ 12.7 хувиар нэмэгдсэн байна. 

"Оюу толгой" ХХК дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ. 

Энэ жил нийслэлд 20 километр дугуйн зам, 25 мянган ам метр явган зам шинээр тавих шийдвэр гарлаа. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.9 хувийг эзэлж байна.

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин" /"The sales girl"/ кино Францын Вэзүль /Vesoul/ хотноо болдог Азийн кино наадмын тэргүүн шагналыг хүртлээ.

Саарал ус ашиглах ААН-үүдэд ус бохирдуулсны төлбөрийн орлогоос дэмжлэг үзүүлэхээр боллоо. 

Ойрын хугацаанд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг ЦУОШГ-аас сэрэмжлүүллээ. 

Хамгийн их уншилттай
1
2023.02.20
Аав ба битүүн
2
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
3
2023.02.27
IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
10 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
12 цагийн өмнө
Гүн ухаантны амьдралаас сэдэвлэсэн 10 кино + Шууд үзэх
санал болгох
1
9 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
10 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
13 цагийн өмнө
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.