UBLife Logo
Нийгэм

Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 8 үйл явдал

Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 8 үйл явдал

Энэ долоо хоногт манай улсад өрнөсөн, онцлон мэдүүштэй үйл явдлуудыг хураангуйлан хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Уганда Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мозес Каваалуко Кизиге, Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рикардас Слепавикиус, Бүгд Найрамдах Ангол Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аугушту да Силва Кунья нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. 

Мөн Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хелена Сангеланд, Бруней Даруссалам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пехин Дато Рахмани Дато Басир, Бүгд Найрамдах Латви Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маяа Маника, Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэас Рийкэн, Израил Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ирит Бен-Абба Витале нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Төрийн ордонд GS25 сүлжээ дэлгүүрийн салбар нээгдэхээр болжээ. Төрийн ордны зоогийн газрыг зориулалтын дагуу түрээслэх сонгон шалгаруулалтыг нэгдүгээр сарын 10-нд зарласан бөгөөд гурван компани сонгон шалгаруулалтад оролцож өрсөлдсөнөөс GS25 хамгийн сайн үнэлгээг авч, Төрийн ордонд үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Яамдаас ирсэн саналын дагуу энэ жил зуны цагийн хуваарьт шилжихгүй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлжээ. Ирэх жилээс зуны цагийн хуваарьт шилжиж, мөрддөг байх нь манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө болон бусад асуудлаар ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас Засгийн газрын тогтоолыг гаргах нь зүйтэй гэсэн санал яригдаж байна хэмээсэн байна. 

Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Харин үүний эсрэг оршин суугчид жагсаал хийж, Алтай хотхон, Хөсөг трейдийн баруун уулзварын нэг чигийн хөдөлгөөнийг түр хойшлуулах шийдвэр гарлаа.

“Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах суралцагчийн тоог энэ жил 1,500 болгох шийдвэр гарлаа. 

21 аймгийн аялал жуулчлалын бүсэд стандарт бус 2523 нүхэн жорлон байгаагаас одоогийн байдлаар 909 жорлонг буулгажээ. Цаашид 982 нүхэн жорлонг буулгахаар ажиллаж байна.

Оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг 44 болголоо.

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Одоо болно" жагсаал Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар (ГБХЗХГ)-ын гадна болж байна. Энэхүү жагсаалыг “Хөөрхөн дэлхий” ТББ болон хүний эрхийн “Далд хүн” байгууллагаас зохион байгуулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.