Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэ жил анх удаа аялалд гарах гэж буй хүмүүст өгөх 12 зөвлөгөө


Хүн бүхний хүсэн хүлээдэг сайхан цаг үе айлчлан ирж байна. Аялалд гарах төлөвлөгөө тань хэдийн бэлэн болсон уу? Хэрэв тийм бол эдгээр зүйлийг битгий мартаарай!


1. Шумуул, элдэв шавжнаас хамгаалах тостой явахаа битгий мартаарай.

Азийн орнуудад тэр тусмаа янз бүрийн хорхой шавж, шумуул зэрэг нь олон байдаг. Өөрийгөө хамгаалах үүднээс жижиг савлагаатай шумуулны цацлага авах нь танд тун их хэрэг болно.

2. Хэрэв та үүргэвчтэй аялах бол маш бат бөх цоож хэрэгтэй.

Хүмүүс амархан онгойлгож болох цахилгаантай үүргэвчтэй аялах нь түгээмэл байдаг. Тиймээс хэрэгтэй бүхнээ хийсэн цүнхээ сайтар хамгаалах нь чухал. Жижиг цоож зүүж яваарай.

3. Паспорт болон визний хуулбараа заавал биедээ авч явах.

Энэ бол зайлшгүй юм. Бүр хэзээ ч, хаана ч алдах боломжгүй тийм найдвартай авч явахыг зөвлөж байна.

4. Power Bank танд гарцаагүй хэрэг болно.

Утас ямар ч үед унтрах юм билээ. яг хэрэг гарсан үед утасны цэнэг дуусвал яана?

5. Биед хамгийн эвтэйхэн гэсэн хувцас, гутлыг сонгож өмсөх.

Ер нь аялалд гарахад хүмүүс хамгийн эвтэйхэн, олон халаастай, дулаан хувцас сонгодог. Яаж ч бодсон гоё харагддаг мөртлөө хөл өвтгөөд, явж болохгүй гутал өмсвөл яаж тухтай аялах билээ?

6. Мэдээж анхан шатны тусламж үзүүлэх хэрэгслүүд заавал байх хэрэгтэй.

Хөвөн, спирт, боолт гэх мэт. Ууланд авирч яваад ч юм уу хөл, гараа шалбалж орхивол бохир орохоос өмнө цэвэрлэх шаардлагатай болно.

7. Утсан дээрээ газрын зурагтай байх.

Эсвэл аялж буй газрынхаа газрын зургийг худалдан авах хэрэгтэй. Мөн үзэж болох сонирхолтой газруудын тухай мэдээлэл халааслаад явбал аялал илүү сонирхолтой байх болно. Төөрчихвөл, тэгээд тэр улсын хүмүүстэй харилцаж чадахгүй бол хэцүү шүү дээ.

8. Сонор сэрэмжтэй байх.

Заримдаа жолооч эсвэл тухайн дурсгалт газрын ажилтан танаас илүү мөнгө салгах гэж оролдож магадгүй. Тэр газар одоо хаасан байгаа, өөр газар санал болгоё гэх мэтээр илүү хол, төлбөр их гарах газар луу авч явах тохиолдлууд ч байдаг байна.

9. Хэлний апп

Ойр зуурын, зайлшгүй үгийг та мэддэг байх хэрэгтэй. Жижиг халаасны ном эсвэл интернэтээр шууд орчуулах боломжтой аппликэйшн байж ч болох юм. Гэхдээ зөв орчуулга хэрэглэхгүй бол байдал бүр ч буруугаар эргэж болох юм.

10. Хаана явж байгаагаа бусдад ямагт мэдэгдэх

Та хаана явж байгаа, хэнтэй уулзсан, одоо хаашаа явах гэж буйгаа ойр дотнын хүндээ заавал мэдэгдэж байгаарай. Хаашаа ч явсан бусдад мэдэгдэж байх нь аюулгүй байдлаа хангах эхний алхам. Ямар нэг зүйл тохиолдлоо гэхэд таны ойр дотнын хүн хамгийн түрүүнд танд туслах, байршлыг тогтоох боломжтой болно шүү дээ. Энэ киног санаж байгаа биз дээ?

11. Бэлэн мөнгөтэй явах

Та зөвхөн картанд найдаж болохгүй. Ямар ч асуудал гарч магадгүй, интернэт ч орох боломжгүй, карт болохоо байж, уншихгүй газраар ч орж магадгүй тул бэлэн мөнгийг заавал биедээ авч яваарай.

12. Аливаа тасалбар, унаагаа түрүүлээд онлайнаар захиалдаг байх

Энэ бол хамгийн чухал. Та бүх зүйлээ онлайнаар шийдэж, бэлэн болговол зүгээр. Очоод буудал хайна, очоод тасалбар авна гэхийн оронд захиалчихвал цаг мөнгө аль алийг нь хэмнэнэ шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

111 2023.04.11 103.229.120.73

10 deer yamar kino yum bol?

0 Хариулах