UBLife Logo
Newsfeed

Эерэг мэдээ: Лондон хотынхны 40 хувь нь дугуй унах болжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Эерэг мэдээ: Лондон хотынхны 40 хувь нь дугуй унах болжээ

8.9 сая хүн амтай Лондон хотын иргэдийн 40 хувь нь буюу хамгийн их хүн дугуй унах болсноор хувийн машинтай жолоочдын тоог давжээ. Хотын төв замын оргил ачааллын үеэр буюу өглөө ажил орох, орой ажил тарах цагаар нийт замын хөдөлгөөнд оролцогчдын 40 хувь болох 3.5 сая хүн, өдрийн бусад цагаар 27 хувь нь буюу 2.4 сая хүн нь дугуйтай зорчих болжээ.

Мөн Лондон хотод явган зорчиж, алхах хүмүүсийн тоо нэмэгдсээр буй. Тус хотын авто тээврийн хэрэгслийн тоо хэмжээ 2019 оныхоос 80 хувь нэмэгдсэн тул хотын захиргаанаас иргэдийг дугуй унах, алхах гэх мэт эрүүл тээврийн хэрэгслийг сонгохыг уриалах болж, ажлын өдрүүдэд оргил цагаар замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдэд 13 еврогийн төлбөр оноохоор болсон юм. 

Лондон хотын жолоочдын тоо 1999 оноос хойш 64 хувиар буурч, дугуйчдын тоо 386 хувиар өссөн байна.

Эх сурвалж: Happy Broadcast 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.