Ээжтэйгээ гүн гүнзгий яриа өрнүүлж, өмнө нь ярилцаж байгаагүй сэдвээр бодол болон дурсамжийг нь сонсож, хамтдаа мартагдашгүй нандин мөч бүтээхийг хүсэж байвал дараах асуултуудаас эхлэхийг зөвлөж байна.
1. Таны амьдралын хамгийн аз жаргалтай мөч хэзээ тохиолдож байсан бэ?
2. Ээж болсон анхны жил танд ямар байсан бэ?
3. Таны надаас нууж явдаг гэр бүлийн ямар нэгэн нууц байдаг уу? Магадгүй одоо хэлж сэтгэлээ онгойлгож болохоор тийм зүйл байвал хуваалцаач?
4. Миний танд зориулан хийж өгч байсан хамгийн сайхан зүйл юу байсан бэ?
5. Та хүүхдээсээ юуг хамгийн ихээр хүсдэг вэ?
6. Таны амьдралдаа хийж байсан хамгийн зөв алхам юу байсан гэж боддог вэ?
7. Намайг үргэлж марталгүй санаж яваасай гэж хүсдэг зүйл чинь юу вэ?
8. Амьдралыг хамгийн ихээр нандигнаж байсан мөчөө хуваалцаач?
9. Та надад анхны хайрынхаа тухай ярьж өгөөч?
10. Та ямар хүүхэд байсан бэ?
11. Миний төлөө хамгийн их санаа зовж байсан үе хэзээ вэ?
12. Хамгийн ихээр ганцаардаж байсан мөч тань хэзээ вэ?
13. Надаар хамгийн их бахархсан мөч?
14. Аз жаргалтай байхын тулд хийх ёстой хамгийн энгийн юм шиг мөртлөө сайхан зүйл юу вэ?
15. Би танд хангалттай олон удаа хайртай гэж хэлж чадсан уу?