Та өөрийгөө токсик хүн мөн эсэхийг олж мэдмээр байвал энэхүү 9 асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй.
1. Бусдыг ичээж, сандаргах үг ашигладаг уу?
Хэрэв таны үгсийн санд "тэгэх хэрэгтэй" гэдэг үг байнга гарч ирвэл та үүнийг анхаарах хэрэгтэй. Бусдад зааварлах гэсэн, заах гэсэн үгнүүд их ашиглаж байна уу, дандаа шүүмжилж, буруутгаж харьцдаг уу?
2. Аливаа асуудалд бусдыг буруутгах хандлагатай юу?
Хэрэв таны буруу юу ч байхгүй мэт санагдаж, эсвэл та алдаа гаргасан үедээ хариуцлага хүлээх, уучлалт гуйхад хэцүү санагдаж байвал анхаарах хэрэгтэй. Хэрэв бид үргэлж өөрсдийнхөө асуудалд бусдыг эсвэл гадаад ертөнцийг буруутгадаг бол энэ нь алдаанаасаа суралцах эсвэл амьдралдаа эерэг өөрчлөлт хийх цаг болсныг илтгэж буй хэрэг юм.

3. Бусдын асуудлыг юман чинээ бодохгүй байгаа мэт санагдаж байна уу?
Хэрэв таны найз, хүүхэд эсвэл гэр бүлийн гишүүн тань асуудалтай тулгарвал "Өө, чи үүнийг муу зүйл гэж бодож байгаа юм уу? Надад юу тохиолдож байсан гээч" эсвэл "Чи ганцаараа асуудалтай биш гэдгийг мэдэж байна уу" эсвэл "Надад ямар хэцүү зүйл тохиолдож байдгийг чи мэдэх үү?" гэх мэтээр хүлээн авдаг бол токсик гэсэн үг юм. Энэ нь таны харилцаанд байх итгэлцэл, аюулгүй байдлыг үгүй хийх бөгөөд хүмүүс ямар ч үед тань дээр ирж чадахгүй, ойр дотно байхгүй, сэтгэлээ нээхээс татгалздаг болно гэсэн үг юм.
4. Өгөхөөсөө илүү үргэлж авдаг уу?
Бид нэг нэгэндээ өгч бас авч, харилцан үйлчлэл доор амьдрах ёстой ч та хүмүүст өгөхөөсөө илүү авдаг хүн үү? Тэдэнд сайхан үг хэлдэггүй хэрнээ сонсохыг хүсдэг, эрх чөлөөг мэдрэх дуртай хэрнээ бусдад мэдрүүлдэггүй... Ийм зүйл танд анзаарагддаг уу?
5. Та амьдралаа драмагаар дүүрэн байлгахыг хүсдэггүй гэдэг ч дүүрэн драма байдаг.
Аливаад маш хүчтэй хариу үйлдэл үзүүлж, зүгээр өнгөрүүлэх байсан зүйлийг өлгөн авч, ямар ч зүйл дээр тоглолт хийн, бөөн шуугиан үүсгэдэг үү? Бүх зүйлийг байгаагаас нь хэд дахин дор болгон харж, хариу үйлдэл үзүүлсээр та амьдралаараа дүүрэн драматай болсон байдаг.

6. Хов жив ярьдаг уу?
Хүмүүстэй цуг янз бүрийн хов базаж, бусдын амьдралын тухай ярилцаж суудаг уу? Найзууд чинь чамтай яаж, юуны тухай ярихаар тэмүүлж байна, та яг л тийм яриаг өөрөө эхлүүлдэг хүн гэсэн үг. Хэрэв шууд л хов жив ярьж эхэлбэл та токсик байна аа л гэсэн үг.
7. Олон нийтийн сүлжээнд бусдын анхаарлыг татах гэж оролддог уу?
Бүх зүйлээ олон нийтийн сүлжээнд цацаж, бүхий л сөрөг мэдрэмжээ түгээж, заримдаа худал зүйл бичиж анхаарал татах гэж оролдоно. Бас жижигхээн зүйлийг ч өлгөж аваад стори хийх, пост хийх зэргээр өөрийгөө од болгох, анхаарал татах хүсэлдээ автдаг.
8. Байнга гомдоллодог уу?
Бид бүгдэд хэцүү өдрүүд байдаг, гэхдээ хэрэв та сөрөг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх эсвэл хэт их гомдоллох хандлагатай байвал энэ нь бусад хүмүүст ч бас сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
9. Найзууд чинь алга болж байна уу?
Та хүмүүст таагүй мэдрэмж төрүүлж байснаас болоод найзуудаа алдсан байж мэднэ. Тэд таныг тэсэхээ байж, нэг нэгээрээ алга болж, харилцаагаа тасалж байгааг та өөрийн буруу гэж харахгүй байж ч мэдэх юм. Тиймээс та өөрөөсөө эдгээр асуултыг асуун, сайтар тунгаан бодоорой.
