UBLife Logo
Хөгжим

Хөгжмийн зохиолч Рюичи Сакамотогийн өөрийн оршуулгадаа зориулан бүтээсэн PLAYLIST

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хөгжмийн зохиолч Рюичи Сакамотогийн өөрийн оршуулгадаа зориулан бүтээсэн PLAYLIST

Японы нэрт хөгжмийн зохиолч Рюичи Сакамото өнгөрсөн гуравдугаар сард хорт хавдрын улмаас нас барсан билээ. Тэрээр насан өөд болохоосоо өмнө өөрийн оршуулгадаа зориулан, хүрэлцэн ирэх зочид болон дэлхий дахинд зориулан хөгжмийн аялгууд бүхий "playlist" бүтээснийг түүний гэр бүлийнхэн дэлгэжээ. 

Жагсаалтад Бах, Дебюсси, Эрик Сати, Нино Рота нарын сонгодог уран бүтээлчдээс гадна Эннио Морриконе, Билл Эванс Трио, Дэвид Силвиан зэрэг орчин үеийн уран бүтээлчдийн бүтээлүүд багтжээ. Рюичи Сакамото амьсгал хураахаасаа гурав хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 25-нд хамгийн сүүлийн Лаурел Халогийн "Breath" гэх аялгууг жагсаалтад нэмжээ. 

"Тэр эцсийн мөч хүртэл хөгжимтэй хамт байсан" хэмээн Рюичи Сакамотогийн гэр бүл хэлээд түүний жагсаалтыг хуваалцжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
5
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.