Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Боловсролын зээлийн сангийн асуудлаар НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ хийхийг шаардсан цахим өргөдөл нээгджээ


Гадаадын их, дээд сургуульд суралцах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас зээл авсан иргэдийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна. Тэгвэл "UIH.mn", "Цогц хөгжлийн үндэсний төв"-ийн санаачилсан Боловсролын зээлийн сангийн хөрөнгийн асуудлаар нээлттэй сонсгол хийхийг шаардсан цахим өргөдөлд өнөөдрийн байдлаар 3454 хүн нэгджээ. 

  • Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52 698, буцалтгүй тусламжид хамрагдсан 154 662, гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалаврын 42, магистр докторын 1950, Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээлэл нээлттэй байршаад буй. 
  • БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн мэдээлснээр суралцаад эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921, гэрээний үүргийн хугацаа дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700, гэрээний үүргээ биелүүлээгүй 230 иргэн бий аж. 

Та ч бас Боловсролын зээлийн сангийн асуудалд санаа чилээж, зээлээ төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүст хариуцлага тооцон, энэ асуудлаар нээлттэй сонсгол хийлгэхийг шаардаж байвал цахим өргөдөлд ЭНД даран нэгдэж, өөрийн дуу хоолойг нэгтгээрэй. 

Нээлттэй сонсгол зохион байгуулах үндэслэл

  • Боловсролын зээлийн сан нь Засгийн газрын тусгай сан бөгөөд улсын төсөв (татвар төлөгчдийн мөнгө), сангийн үйл ажиллагаанаас олсон болон зээлийн хүүгийн орлого, хандив тусламжаас бүрддэг. Тус сангийн хөрөнгийн зарцуулалтыг хянах журмыг Засгийн газар баталсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад журмын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх зорилгоор Ерөнхий хяналтын нээлттэй сонсгол явуулах шаардлагатай.
  • Тус сангийн хөрөнгийг хууль, журамд заасан тодорхой шалгуур, шаардлагыг хангасан иргэдэд олгосон, эсэхэд иргэд, олон нийт эргэлзэж, “дарга нар”-ын хүүхдүүдэд давуу боломж олгосон гэх шүүмжлэл их гарч байгаа тул иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор тус сонсголыг явуулах шаардлагатай.
  • Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр гадаад суралцсан ч зээлээ эргэн төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүст ямар хариуцлага тооцсон, тооцох талаар мэдээлж, цаашид тус сангийн удирдлагыг боловсронгуй болгоход иргэдийн саналыг сонсох нь чухал юм.    
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 2024.03.13 129.205.113.185

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0 Хариулах