Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Элизабэт Далий: ЭГЭЭББ төсөл хэрхэн намайг болон орон нутгийн иргэдийг өөрчилсөн тухай


Тус нийтлэл нь Англи улс дахь Мокоро байгууллага болон Land Portal олон улсын сангийн цахим хуудсуудад зохиогчийн эрхтэйгээр 2023 оны 5 сарын 16-нд нийтлэгдсэн болно.

Элизабэт Далий:

ЭГЭЭББ төсөл анх 2015 оны 10 сард эхэлж, бид гурван үндсэн зорилго тавьж ажилласан.  Юун түрүүнд эмэгтэйчүүдийн газрын эрх зөрчигдөж байгаа талаар судалж бодит баримт нотолгоог олж илрүүлэх явдал байсан.  Удаах зорилго нь эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн эрхийг хамгаалах цаашлаад жендэрийн тэгш эрхтэй, оролцоог хангасан газрын засаглалыг хөгжүүлэхийн тулд орон нутгийн иргэд, ИНБ-ууд улмаар орон нутгийн төрийн байгууллагуудын чадавхыг сайжруулах байсан.  Тэрчлэн бид хамтран ажилласан орон нутгуудад цаашлаад үндэсний хэмжээнд эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн эрхийг сайжруулах арга замуудыг тодорхойлохыг зорьж ажилласан.

Төсөл хэрэгжсэн 7 жилийг эргэн харахад бид зорьсноосоо илүүг амжуулсанд маш их бахархалтай байна. Энэ хугацаанд бид Мокоро (Англи), HakiMadini (Tanzania), ХТБХ-ын Монголын багийнхантайгаа хамтран эмэгтэйчүүдийн болон эмзэг бүлгийн иргэдийн газрын эрхийн зөрчилтэй холбоотой мэдээлэл цуглуулж, шийдвэрлэх үр дүнтэй арга замуудыг орон нутгийн иргэдтэй хамтран боловсруулжээ.  

Төслийн эхний үе шатанд бид Монгол болон Танзани улсуудын орон нутгуудад жендэр, газар, уул уурхай болон нүүдлийн МАА-н талаарх судалгааг оролцооны аргаар нарийвчлан хийсэн. Оролцоонд суурилсан энэхүү судалгааны төслийн хүрээнд гарсан үр дүн бүрийг орон нутгийн иргэдээр баталгаажуулж, тэднийг сонсч, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлж ажилласан. Иргэд өөрсдийн эрх цаашлаад газар, байгалийн нөөцөө бие даан хамгаалахын тулд аль болох энгийн ойлгомжтой байдлаар мэдээлэл авч, чадавхжин хүчирхэгжих хэрэгтэй байгааг бид мэдэж авсан.

Иймээс бид төслийн 2 дахь шатанд орон нутгийн иргэдэд түшиглэсэн “жендэр болон газрын манлайлагч нарын сургалтын хөтөлбөрийг” боловсруулж туршсан. Тус хөтөлбөр нь дүрийн тоглолт гэх мэт оролцооны арга техникийг түлхүү ашиглан жендэрийн асуудлуудыг хөндөн ярьж, дүн шинжилгээ хамтран хийдгээрээ давуу талтай. Танзанид эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн дүрээр, омгийн ахлагч орон гэргүй өрх толгойлсон эмэгтэйн дүрд хувирч тоглосон нь хүн бүрийн нүдийг нээсэн сургалт байлаа. Орон нутгийн иргэд өөрсдөө манлайлагч нараа сонгож сургалтад хамруулсан. Энэ хугацаанд манлайлагч нар бие биенээ улам сайн мэддэг болж цаашид хамтран ажиллаж орон нутагтаа өөрчлөлтийг авчирсан түүчээ нар болцгоосон. Сургалтын үеэр манлайлагч нартайгаа хамтран зөвлөлдөж орон нутгийнханд нэн түрүүний мэдэх хэрэгтэй хууль эрх зүйн орчны талаар мэдлэг мэдээлэл өгдөг байлаа.  

Төслийн 2 дахь шат дуусахад дээр дурдсан арга барил, аргачлалыг туршин, цаашид өөр газруудад хэрэглэж болох юм гэдэгт бид итгэлтэй болсон.  Төсөл хэрэгжсэн орон нутгуудад жендэр болон газрын манлайлагч нарын сургалтыг зохион байгуулснаар харьцангуй богино хугацаанд газар эдэлбэрийн засаглал болон орон нутгийн шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоо сайжирсан нь орон нутгийнхан газрын эрхээ хамгаалахад эергээр нөлөөлж, сургалтаар газар болон жендэрийн талаарх мэдлэг мэдээлэл 50% дээшилсэн. Төсөл орон нутагтай хамтран ажиллаж тэдний мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан нь цаашлаад жендэрт суурилсан хүчирхийлэл, нийгмийн тогтсон дэг жаяг, ялангуяа эрэгтэйчүүдийн хандлагыг өөрчлөхөд нөлөөлсөн. Эдгээр үр дүнгүүд нь эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмснээр тэдний эдийн засагт эергээр нөлөөлж чадсан.

2021 оны 10 сар буюу төслийн 3 дахь шатанд бид түгээн дэлгэрүүлэлтийн ажлаа өргөн хүрээгээр хийсэн. Энэ нь ЭГЭЭББ төслийн стратегийн чухал онцлог үе байсан бөгөөд хавьгүй их цаг хугацааг төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэхэд зарцуулж энэ ажилдаа манлайлагч нарыг түлхүү оролцуулахыг хичээсэн нь бусад төслүүдээс өөр байлаа. Төслийн хэрэгжилтийн энэ үе шатанд ч бид орон нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой өөрчлөлтийг буй болгоход суралцсаар байлаа. Иймээс бид манлайлагч нарын дуу хоолойг үндэсний түвшинд хүргэхийг хичээсэн. Эндээс бид түгээн дэлгэрүүлэлт, энэ чиглэлийн чадавх сайжруулах ажлуудыг үр дүнтэй хийхэд цаг хугацаа их шаарддаг ч гэсэн сайн төлөвлөж, чиглүүлж чадвал үр өгөөжтэй байдгийг олж харсан. Энэ үеэр манлайлагч нар өөрсдийн туршлагаа хуваалцан түгээж, тэрчлэн орон нутгийнхандаа хүндлэгдэн тэдний өмнөөс ярьж, дуу хоолойг нь хүргэж чаддаг боллоо. Бид манлайлагч нараа өөртөө итгэлтэй болж хүчирхэгжин орон нутгаа өөрчлөх итгэл үнэмшилтэй болж, газар болон жендэрийн талаар нутгийнхандаа мэдээлэл өгч, зөвлөн манлайллын ур чадваруудаа сайжруулсаар байгааг харж байна. ЭГЭЭББ төслийн оролцоонд шүтсэн арга барил нь манлайлагч нар, хамт олон, орон нутгийн болон бүсийн төр захиргаатайгаа хамтран ажиллаж, хийснээ хуваалцан, харилцан суралцах чадвараа дээшлүүлсэн.

Орон нутгийн иргэд ЭГЭЭББ төслийн хичээл зүтгэл, хийсэн ажлыг талархан хүлээж авсан. Танзани улсын нэгэн манлайлагчийн хэлснээс илүүг  би энд хэлж чадахгүй нь.  эр хэлэхдээ “ЭГЭЭББ төслийнхөн ямар их хичээл зүтгэлтэйг хараад би хувьдаа гайхсан.  Тэд энэ их ажлыг хичээнгүйлэн хийж маш бага амрах юм.  Би төслийн багтай тааралдах бүрт тэд утсаар ярьж, тайлан бичиж, санал хүсэлт сонсож, өөр хоорондоо асуудлаа хэлэлцэж байх юм”. Танзани улсын нэгэн тосгоны ахлагч эмэгтэй төслийн 3 дахь шатны судалгаанд оролцсон юм. Тэрээр ахлагч хэрхэн газрын маргааныг цөөлөх талаар байнга бодож бүр найдлага тасраад байснаа хэлээд “сургалтад суусан эмэгтэй манлайлагч нутгийн эмэгтэйчүүдтэй ус авах, чулуу түүх үеэр нь эсвэл хурал дээр эмэгтэйчүүдийн газрын эрхийн талаар байнга ярьж эрх нь зөрчигдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар тайлбарлаж байгааг олж мэдээд маш их баярлаж итгэл найдвар төрсөн”  тухайгаа бидэнтэй хуваалцаж байлаа.

ЭГЭЭББ төслийн хүрээнд Монголд манлайлагч нар ГЗБГЗЗГ-тай хамтран үндэсний хэмжээний хурал зохион байгуулж, сургалтаас сурсан зүйлс, туршлагаа хуваалцан оролцооны аргуудыг ашиглан хамтран газрын асуудлаа хэлэлцсэн. Хурлын дараа нэгэн газрын мэргэжилтэн юу мэдэрч, юу сурснаа бидэнтэй хуваалцсан юм.  Тэр “Хурлын үеэр бид дүрийн тоглолтыг манлайлагч нартаа хамтран хийж их зүйл сурлаа. Тухайлбал эмзэг бүлгийн иргэдийг газар зохион байгуулалтын хуралд хэрхэн оролцуулах, хэрхэн олон иргэдийг хамарч явуулахыг мэдэж авлаа.  Манлайлагч нартай нүүр тулж уулзсандаа баяртай байна. Манай орон нутагт ч гэсэн ийм идэвхтэй манлайлагч нар хэрэгтэй байна”  гэсэн юм.  

ЭГЭЭББ төсөл амжилттай ажилласан учраас иймэрхүү хүсэлт их байгаа гэж бодож байна. Орон нутгийн түвшинд газрын эрх, жендэрийн тэгш байдлыг сайжруулах энэхүү арга барил үр өгөөжөө өгч байна. Нийтийн сайн сайхны төлөө манлайлагч нар маань хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа билээ. Танзани улсад эрэгтэй манлайлагч нар нутгийн эмэгтэйчүүдийн өмнөөс тэдний газрын эрхийг сурталчилж, хандлагаа өөрчилснөө жишээгээр харуулж, эмэгтэйчүүдийг дан ганц эрэгтэйчүүд ярьдаг хуралд дэмжин үг хэлүүлж, өөрийн нэр дээр газар авах хүсэлтэй байгаа эмэгтэйчүүдийг дэмжин тусалдаг болж байна. Монголд эрэгтэй манлайлагч нар жендэрт суурилсан хүчирхийлэл болон уул уурхайн нөлөөгөөр алслагдсан өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тухай хэлж ярьдаг болж байна. Танзани улсад эмэгтэй манлайлагч нар эмэгтэйчүүдээ дэмжин, эрэгтэй манлайлагч нартай хамт үгээ хэлж, мэдлэг мэдээллээ бусадтайгаа итгэл төгс хуваалцдаг болж байна. Монголд манлайлагч нар хамтран орон нутгийн иргэдээ уриалан уул уурхайн компаниудад шаардлага тавин үндэсний хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж амжилтад хүрээд байна.  

Долоон жилийн дараа ЭГЭЭББ төслийн тарьсан үр ургаж бид хүсэн хүлээснээсээ ч илүү ургац хураалаа. ЭГЭЭББ төсөл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, орон нутагт эзний сэтгэлийг төрүүлж, газрын эрхийг хамгаалах тогтвортой арга замыг санал болгож, жендэрийн хэвшмэл жаягийг өөрчлөх эхлэл болжээ. Удаан хугацааны оролцоонд суурилсан арга барил нь тогтвортой амжилт, бодит өөрчлөлтийг авчрахад ямар их хувь нэмэр оруулдгийг харууллаа.  Би хувь хүнийхээ хувьд орон нутгийн иргэдийн гайхалтай дасан зохицох чадвар, тэдний тэсвэр тэвчээр, дулаан зочломтгой, өөдрөг занг гайхан биширлээ. Үүнээс илүүтэйгээр ЭГЭЭББ төсөл надад ирээдүйдээ итгэх итгэлийг өгсөн.  Өөрчлөлт хийх нь боломжтой тэр бүү хэл хэрвээ бид байнга суралцан, сурснаа хуваалцан өсөн хөгжил чадвал гарцаагүй өөрчлөлтийг авчрах л болно.

Элизабэт Далий нь ЭГЭЭББ төслийн ахлах, Англи улсад байрладаг Мокоро ашгийн бус байгууллагын зөвлөх, Ланд Портал олон улсын сангийн даргаар бие даан ажилладаг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Өчигдөр
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.