Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдааны дараа Боловсролын сайд П.Наранбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар багш нарын үндсэн цалинг 20 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Сүүлийн жилүүдэд байгаагүй нэмэгдэл. Бидэнд гурван талт нийгмийн түншлэлийн хэлэлцээр бий. Энэ хамтын хэлэлцээрийн 3.1-т 30-аас доошгүй хувиар нэмнэ, жил бүр цалингийн нэмэлт хэлэлцээрийг байгуулна гэсэн байдаг. Жил бүр 30 хувь нэмнэ гэсэн зүйл огт байхгүй. Бид амлалтаа биелүүлээд явж байна. Маргааш ажил хаях асуудалд арбитрын маргаан үүссэн байгаа. Хууль бус үйлдэл болох магадлал өндөр байгааг Хөдөлмөрийн сайд хэллээ. Арбитр нь дөнгөж томилогдоод ажиллагаа эхэлж байхад шууд ажил хаялт руу орох нь маш эрсдэлтэй. Цаашдаа цалин хөлсийг тогтвортой нэмэх төлөвлөгөө гаргаад ажиллана. Ийм учраас хүүхдүүдийнхээ сурлага, аюулгүй байдлыг бодооч ээ. Ялангуяа цэцэрлэгийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд хөдөлмөр эрхлэхэд шууд нөлөөлнө шүү дээ. Ийм нөхцөлд сургууль, цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг хангахад хамтран ажиллахыг багш нартаа хандаж уриалж байна. Багш нарын шударга тэмцлийг байнга дэмжиж ирсэн. Багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд байнга хамтарч ажиллана. Та бүхэн энэ удаагийн ажил хаялтаа больж, хүлээцтэй хандахыг уриалж байна” гэлээ.
Нийгэм
Боловсролын сайд П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалинг 20 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ИХ УНШСАН
ХОЛБООТОЙ МЭДЭЭ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Багш нар дэлхийн доог, шившиг болохоор цалин авч байна
Энэ сарын 16-наас эхлэн багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаяна.

Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг
Өвлийн дугуй нь цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай.

Эмийн үнэ, эмийн сангийн байршлыг цахимаар харах боломж бүрдэв
Эмээс үүдэлтэй иргэнд очих эдийн засгийн дарамт буурах уу?

Дүүжин замын тээвэр нь оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай
Суурийн ажлын явц 75 хувьд хүрээд байна.