UBLife Logo
Newsfeed

2100 онд дэлхийн дулаарал 2.7 хэмээр нэмэгдэж 2 тэрбум хүний амьдрал аюулд орно

Г.Сүрэн
Г.Сүрэн
2100 онд дэлхийн дулаарал 2.7 хэмээр нэмэгдэж 2 тэрбум хүний амьдрал аюулд орно

Их Британийн Эксетерийн их сургуулийн Тимоти М.Лентон, Чи Сю, Жесси Ф.Абрамс тэргүүт эрдэмтдийн Даваа гарагт нийтэлсэн шинэ судалгаагаар  дэлхийн дулаарал 2100 он гэхэд 2.7 хэмээр нэмэгдэж, 2 тэрбум гаруй хүний амьдралд маш аюултай түвшинд хүрэхийг анхааруулжээ. 2100 онд дэлхийн нийт хүн амын тоо 10.3 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа юм. 

Энэтхэг, Нигер, Индонез, Филиппин, Пакистан гэх таван улсад дэлхийн дулаарал хамгийн их мэдрэгдэж цаг уурын тэвчишгүй нөхцөл байдал үүсэхийг эрдэмтэд онцолжээ. 

Дэлхийн дулаарал цельсийн 0.1 хэмээр өсөхөд л 140 сая хүний амьдрал аюулд ордог аж. Дэлхийн дулаарал нэмэгдсэнээр гадаа орчинд хэт халж, хэт хуурайшиж, эсвэл хэт хүйтэн болох зэргээр хүн амьтны амьдралд шууд сөрөг нөлөө үзүүлэх болно. 

Дэлхийн цаг уурын байгууллага саяхан ирэх таван жилийн хугацаанд манай дэлхийн температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс нэг жилийн хугацаанд цельсийн 1.5 хэмээс илүү дулаарах магадлал 66 хувьтай байгааг зарласан юм. 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.