UBLife Logo
Newsfeed

Дэлхийн хамгийн өндөр настай нохой 31 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ

Дэлхийн хамгийн өндөр настай нохой 31 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ

Дэлхийн хамгийн хөгшин нохойг Боби гэдэг бөгөөд саяхан 31 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ. Түүний төрсөн өдөрт 100 гаруй хүн хүрэлцэн ирж, бүжгийн хамтлаг хүртэл ирж үзүүлбэр үзүүлсэн гэнэ.

Бобигийн эзэн Леонель Коста нохой нь маш их хүмүүсийн анхаарал татаж, дэлхийн өнцөг булан бүрээс нохойных нь зургийг дарж, нийтлэл бэлдэхээр сэтгүүлчид холбогдож байгаа тухай ярьжээ. 

Бобигийн эрүүл мэнд маш сайн бөгөөд тогтмол эмчийн үзлэгт хамрагддаг гэнэ. Түүнийг хүмүүс маш онцгой нохой гэдгийг онцлон ярьсан бөгөөд эзэд нь аль болох тайван, амар амгалан орчинд байлгахыг эрмэлздэг аж. 

Rafeiro do Alentejo хэмээх үүлдрийн тус нохой ихэнхдээ 12-14 насалдаг гэнэ. Бобигоос өмнө хамгийн урт насалсан ижил үүлдрийн нохойгоор 1939 онд өөд болсон Блуи гэх 29 настай нохой нэрлэгддэг байна. 

Дэлхийн хамгийн өндөр настай муураар 27 настай Флосси гэх муур нэрлэгджээ. Хүний насаар бол 120 орчим настай гэнэ шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.