
Урлагт хайртай хэн бүхний "ART WEEK 2023"-г зорин үзэх 5 шалтгаан
Урлагт хайртай, зүрх сэтгэлээ урлагаар тэтгэн явдаг хэн бүхний заавал зорин очдог "ART WEEK 2023 Ulaanbaatar" үзэсгэлэн гурав дахь жилдээ дэлгэгдээд байна. Энэ жилийн хувьд үзэсгэлэнд нэн орчин үеийн буюу контемпорари төрлөөр уран бүтээл туурвидаг үе үеийн 42 уран бүтээлчийн бүтээл нэг дор үзэгч олны хүртээл болж буйгаараа онцлог юм. "ART WEEK 2023"-г яагаад алдалгүй зорих хэрэгтэй гээч?
#1 Дэлхийн шилдэг урлагийн наадмуудын бүтээлийг эх орноосоо
Орчин цагийн дүрслэх урлагийн ертөнцийг тодорхойлогч гэгддэг Венецийн бенналь, Документа, Бээжин бенналь, Норд Арт, Кванжу бенналь зэрэг наадмуудад уригдан оролцож байр эзэлсэн бүтээлүүд үзэсгэлэнд багтжээ. Дэлхийн шилдэг урлагийн наадмуудын бүтээлүүдийг эх орноосоо үзэн таашаах боломжийг бүү алдаарай.
#2 2000 метр квадрат орон зайг хамарсан 5 хэсэгт үзэсгэлэн
"ART WEEK 2023" үзэсгэлэн нийт 2000 метр квадрат талбайг хамрах бөгөөд уран зураг, өрөг урлаг, баримал, видео, гэрэл зураг, дуу авианы бүтээл, видео арт, ассембляж, интерактив зэрэг шинэ медиа, холимог ажлууд зэрэг олон төрлийн бүтээлүүд тавигдсан нь танд ер бусын гайхалтай мэдрэмжийг өгөх болно.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |
Ялангуяа үзэсгэлэнгийн задгай хэсэгт байрлах D талбайд уран бүтээлч Н.Болорчимэгийн фото инстоляци, Н.Сонинбаярын видео инстоляци, М.Мөнх-Эрдэний саунд баримал байршсан нь танд эгээ л үзэсгэлэнгийн танхимаас урлагийн бүтээл дотор орсон мэт мэдрэмж төрүүлэх болно.
#3 42 уран бүтээлчийн бүтээл нэг дор
Үзэсгэлэнд Ардын зураач Ш.Чимэддорж, Цагааны Сүхээ, С.Дагвадорж, Г.Эрдэнэбилэг зэрэг Монголын ахмад үеийн нэр хүндтэй уран бүтээлчид тэргүүтэй Монголын үе үеийн 42 уран бүтээлчийн шилмэл контемпорари уран бүтээлүүд тавигджээ.
Үзэсгэлэнгийн куратороор уламжлалт монгол зургийг орчин үеийн поп арт элементүүдтэй хослуулсан сонирхолтой өгүүлэмж бүхий холимог ажлуудаараа олон улсад танигдаж буй уран бүтээлч Б.Баатарзориг, өвөрмөц хийцлэл, сонирхолтой эрэл хайгуул бүхий орон зайн, видео, чөлөөт медиа бүтээлүүд туурвигч Б.Бат-Эрдэнэ нар ажилласан нь тун онцлог.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
#4 Сэтгэл рүүгээ өнгийн, урлагаар амьсгалах таны орон зай
Үзэсгэлэн нь өдөр бүр 10-20 цагийн хооронд үргэлжилж байгаа учир хэзээд ч очсон таныг цэлгэр намуухан талбай угтах болно. Олон хүн бужигнаагүй, урлагийн чөлөөт орон зай бүрдсэн тул үзэсгэлэнг та амтархан таашаагаарай. Найзтайгаа, хайрттайгаа болзсон ч үнэхээр мартагдашгүй урлагийн орчин энд бүрджээ.
#5 Долоо хоногийн турш үнэ төлбөргүй дэлгэгдэнэ
Монгол улсын Соёлын Яам, Монголын Урчуудын Эвлэлийн хамтарсан "ART WEEK 2023" нь 5-р сарын 24-өөс 31-ний хооронд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд ҮНЭ төлбөргүй зохион байгуулагдаж байгаа тул та өөрийн цаг завыг тохируулан зочлоорой. 5 хэсэгт байрлах үзэсгэлэнг бүрэн дүүрэн мэдрэн үзэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй тул 1-2 цагийг өөртөө зориулахыг зөвлөж байна
Мөн "ART FAIR" дүрслэх урлагийн нэгдсэн худалдаа Мишээл Ескпо төвд нээлттэй байгаа тул үзэсгэлэнгээ үзэнгээ ороод гарахаа мартуузай.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
ART WEEK 2023-ын талаарх мэдээллийг ЭНД даран аваарай.