Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Уран барилдаант сумын заан Г.Мөнхтулга: Бөх гэдэг ноён нуруутай, жудагтай, үнэнч, шударга байхын нэр


Ардын их баяр наадмаар аваргуудыг

“Араажаваар” цоллоход

Өөрийгөө цоллосон юм шиг баярладаг

Гуяа алгаддаг

Сумын заан...” гэх яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн “Сумын заан” шүлгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. “Сумын заан” гэдэг төрийн наадамд том цолтнуудын аманд гарах ч, суманд бол бөхийн манлайд зогсдог өндөр цол. Энэ сайхан цолоор алдраа дуудуулан барилддаг Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул уран барилдаант сумын заан Гансүхийн Мөнхтулгатай ярилцлаа. Тэрбээр 2017 онд Мандал сумынхаа наадамд үзүүрлэж, сумын начин цол хүртсэн агаад 2020 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын наадамд түрүүлж, сумын заан цолонд хүрчээ.


-Танд заал танхимын барилдаануудад зодоглох боломж хэр элбэг олддог вэ?

-Би чөлөөт цагаараа улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд багтвал зодоглоно, багтахгүй бол үзээд суучихдаг. Сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд алгасалгүй зодоглохыг хичээнэ. Олон удаа барилдсанаар туршлага сууж, хэрхэн барилдах арга эвд суралцдаг юм. Өндөр даваанд хүрч барилдана гэж яригддаг бөхчүүдтэй оноолт таарахаараа эхний ээлжид унадаг. Унахад шар гозойно, бэлтгэлээ шаргуу хийж дараагийн удаад таарахдаа давна шүү дээ.

-Та хэдэн настайдаа сумын баяр наадамд түрүүлэв?

-Би хорьтойдоо сумын заан цолонд хүрсэн. Хорьж болохгүй хорин нас гэдэг шиг л (инээв). Сумын начин болоход  урам зориг, сэтгэл нэмж, ер нь түрүүлж болох юм байна гэдэг бодол төрсөн юм. Улмаар шаргуу хөдөлмөрлөсний хүчинд сумын наадамд түрүүлсэн. Гэхдээ би түрүүлнэ гэдэгтээ өөртөө итгэлтэй байсан. Одоо бол аймгийн цол авна гэдэгт өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байгаа.

Манай нутгийнхан намайг их дэмжинэ. Жил болгон аймгийн цол авах болов уу гэсэн хүлээлттэй байдаг юм. Тиймээс би аймгийн баяр наадамд түрүүлэхийг л хүсдэг. Цаашлаад улсын харцага болно гэж мөрөөднө шүү дээ.

-Хэт хичээгээд, том зорилго тавьчихаар биеэ бариад шийдсэн мэх хийж чадахгүй, ер нь л барилдаанаа бүрэн дүүрэн гаргаж чаддаггүй шүү дээ?

-Энэ миний түрүүлэх боломж юм байна гэж бодсон үедээ өмнө нь давж байсан бөхчүүддээ доор даваанд уначихдаг. Тийм учраас унавал унана, давбал ч давна гэж сайхан жудагтай, өрсөлдөгч бөхөө хайрлаж барилдахыг л илүүд үздэг дээ.  

-Идэр залуу насандаа цолонд хүрчихээр хүмүүс дээшээ даваанд хүрнэ л гэж хардаг байлгүй?

-Манай нутгийнхан намайг их дэмждэг. Жил болгон аймгийн цол авах болов уу гэсэн хүлээлттэй байдаг. Би сумандаа бол жил болгон ноцолдоно шүү.

-Өндөр цолтны аманд гарах, сумын наадмаа манлайлан зодоглох хоёр ондоо байх?

-Өлзийжаргал гээд манай сумын бөхийн тайлбарлагч ах байдаг юм. Тэр ах намайг гарах болгонд “Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат уран барилдаант сумын заан Мөнхтулга” гэж зарладаг. Би ч урам зориг ороод сумандаа гайгүй барилдчихдаг шүү.   

-Та аймгийн баяр наадамд хичнээн удаа зодоглов?

-Гурван удаа. Эхний хоёр жилд нэг, хоёр даваад харин 2022 онд Сэлэнгэ аймгийнхаа наадамд гурав даваад, дөрвийн даваанд тэр жилийн түрүү бөхөд өвдөг шороодсон. Унасандаа харамсдаггүй юм аа. Тэгэхэд намайг давсан бөх Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Э.Бат-Эрдэнэ гээд ханагар сайхан ах байгаа. 

ЗурагТайлбар



Эхний нэг, хоёр жил барилдахад ганц даваа ч үнэхээр хол санагддаг байсан. “Ийм том бөхчүүдийг яаж давна аа” гээд л. Би биеэр жижиг болохоор ухаанаа уралдуулж л давах юм шиг санагдана. Гурав дахь жилээ сумын заануудын барилдаанд гурав, дөрөв даваад сэтгэл орсон. Сумын заануудын барилдаанаар гурав давна гэдэг чинь их юм шүү дээ.

-Өдгөө ямар цол, амжилтад хүрэхээр зорьж, бэлтгэлээ хийж байна вэ?

-Аймгийн баяр наадамд түрүүлэхийг л хүсдэг. Цаашлаад улсын харцага болно гэж мөрөөддөг.

-Анх наадамд зодоглоход тавын даваа хэтэрхий хол санагддаг. Харин хэдэн жил ноцолдчихоор сэтгэл уужирч, зоригтой барилддаг болов уу?

-Эхний нэг, хоёр жил барилдахад ганц даваа ч үнэхээр хол санагддаг байсан. “Ийм том бөхчүүдийг яаж давна аа” гээд л. Би биеэр жижиг болохоор ухаанаа уралдуулж л давах юм шиг санагдана. Гурав дахь жилээ сумын заануудын барилдаанд гурав, дөрөв даваад сэтгэл орсон. Сумын заануудын барилдаанаар гурав давна гэдэг чинь их юм шүү дээ. Сэтгэл ороод урам орно, бэлтгэлээ ч илүү эрчимжүүлж, сайжруулах болсон. Одоо бол надад айх, бодож санах юм байхгүй. Гагц бэртэл гэмтлээс л эмээж байна. 

-Биеэр жижиг ч гэлээ улсын өндөр цолонд хүрсэн бөхчүүд цөөнгүй. Тэдний барилдааныг хэр анхаарч үздэг вэ?

-Би ер нь улсын харцага Т.Баасанхүү, Б.Зоригтбаатар, улсын начин Д.Амарсайхан нарын барилдааныг их дуурайдаг. Эдгээр бөхчүүд шиг л үлгэр дуурайлал болсон сайхан бөх болно доо гэж боддог.

-Бэлтгэлээ ямар дэглэмтэйгээр хийдэг вэ?

-Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг. Гурван өдөр штанк, хоёр өдөр дэвжээнд, нэг өдөр нь хөнгөн гүйлтийн бэлтгэл хийгээд нэг өдөр бүтэн амардаг. 

-Тамирчин болсноор амьдралд хэрэг болох ямар ур чадваруудад суралцдаг вэ?

-Ар гэрийнхээ амьдралыг зохицуулж сурдаг. Ер нь бөх гэдэг ноён нуруутай, жудагтай сайн гэрийн эцэг, үнэнч, шударга байхын л нэр. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
4 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
7 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.