Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хавар, зуны "toxic" цаг агаартай үед арьсаа арчлах 7 бяцхан зөвлөмж


Өдөржин шороогоор шууран, халуун нар төөнөсөн хаврын улиралд сайхан арьстай байх хэцүү. “Олон ааштай” улиралд эмзэгхэн арьсаа хэрхэн хамгаалах вэ? Өглөө түрхсэн тос өдөртөө хуурайшуулаад, арьс өнгөө алдаж тослогтоод "нэг л биш" байна уу? Тэгвэл дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд үзээрэй. Цаг агаар ямар ч байсан өөртөө итгэлтэй алхана шүү. 

1. Гүн цэвэрлэгээ тогтмол хийх 

Хаврын улиралд нарны хэт ягаан туяа ихэсдэг тул арьсны тослог нэмэгддэг. Тиймээс энгийн үеэс илүү гүн цэвэрлэгээг тогтмол хийх хэрэгтэй. Илүү хүчтэй, хөнгөн бүтэцтэй угаагч, цэвэрлэгч хэрэглэх нь арьсыг амраах, эрдэс бодисоор хангах болно. Ингэхдээ өөрийн арьсанд тохирсон чанартай бүтээгдэхүүн сонгоорой. Шаардлагатай бол өмнө нь хэрэглэдэг бүтээгдэхүүнээ өөрчилж ч болох юм. 

2. Хөөсөн цэвэрлэгч хэрэглэх 

Хаврын улиралд шороо шуурч, тоосжилт нэмэгддэг. Тиймээс будгаа арилгасны дараа хөөсөн цэвэрлэгээгээр жижиг бохирдол, нарийн тоос шороог арилгаж байгаарай. 

3. Гуужуулагчтай “нөхөрлөх”

Арьсыг долоо хоногт 2-3 удаа гуужуулах нь хаврын улиралд нэн тустай. Үхэжсэн арьсыг унагаах, эрүүл арьсыг гаргаж ирэх гээд сайрталт, хуурайшилтыг үгүй хийх болно. Хамгийн чухал нь гуужуулагчийг хүчтэй үрж хэрэглэлгүй, арьсыг гуужуулсны дараа сайтар чийгшүүлж, тос түрхэж байх хэрэгтэй. 

4. Нарны тос "заавал" түрхэх

Нарнаас арьсаа хамгаалахын тулд жилийн дөрвөн улиралд тохирох нарны тосыг хэрэглэж байгаарай. SPF 15 гэсэн бичигтэй тос 225 минут, SPF 30 нь 450 минутын турш нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалах шидтэй. Өдрийн цагаар ахин наранд гарах бол цацлага хэлбэрийн нарны тос хэрэглээрэй. 

5. Прэймер хэрэглэх

Хаврын тоос шороо ихтэй үед нүүрний крем, пүдр тостой хамт нүүрэнд шингэх аюултай. Тиймээс прэймер буюу нүүрний суурийг түрхэж арьсаа хамгаалахын зэрэгцээ будалтаа удаан тогтоогоорой.

6. Гоо сайхны бүтээгдэхүүнээ шинэчлэх

Хаврыг угтан өөртөө шинэчлэл хийгээрэй. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ гаргаад эхнээс нь хугацаа нь дууссан, муудсан бүтээгдэхүүнүүдийг ялгаж хаяарай. Сормуусны будгийг 4 сар, нүдний тень, хүрээлэгч, контурыг 1 жил, пүдрийг 10 сар, тослог кремийг 13 сар л хэрэглэх заалттай байдаг. 

7. Илүү их ус уух


Дулааны улиралд хүний бие нозоорох, ядрах хандлагатай байдаг тул цэвэр буцалсан ус ууж биеэ эрүүлжүүлж, цэвэрлээрэй. Энгийн үед уудаг усаа хэдхэн аягаар нэмэгдүүлэхэд л хангалттай. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
2 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.