UBLife Logo
Newsfeed

Хамгийн ихээр шартуулдаг, биед хортой 5 төрлийн согтууруулах ундаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хамгийн ихээр шартуулдаг, биед хортой 5 төрлийн согтууруулах ундаа

Бүх төрлийн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь мэдээж биед хортой. Тэгвэл хүний биед хамгийн их хорт нөлөө үзүүлдэг, хамгийн ихээр шартуулдаг согтууруулах ундааны төрлийг Их Британийн Эрүүл мэндийн сэтгүүлээс нийтэлжээ. 

#1 Улаан дарс

Нэг хундагаас их хэмжээтэй улаан дарсыг ямар ч даруулга, усгүйгээр уувал та баталгаатай шартах болно. Перт Технологийн их сургуулийн судалгаагаар улаан дарсыг их хэмжээгээр хэрэглэсний маргааш шартахаас гадна сэтгэлээр унах, гутрах нөлөө үзүүлдгийг тогтоож байжээ. Ялангуяа чанаргүй улаан дарсанд агуулагдах хадгалагч бодис, будагч бодисыг хүний бие тэсвэрлэх чадвар тун бага байдаг аж. 

#2 Оргилуун дарс 

Баяр үдэшлэгийн үеэр нэг л хундага оргилуун дарсаар үйлчилдэг нь цаанаа бодлоготой. Учир нь оргилуун дарсанд хийжүүлсэн ундаанд байдаг нүүрстөрөгчийн давхар исэл агуулагддаг тул цусанд шингэх нь тун удаан бөгөөд тархины даралт ч нэмэгдэх аюултай. Бас та үнэхээр их шартах болно. 

#3 Архи

Ихэнх архи 40 хувийн спиртийг устай хольсон байдаг. Цэвэр архи нь хэдий бага шартуулдаг боловч бараг амтгүй байдаг тул санамсаргүйгээр хэтрүүлэн хэрэглэх магадлал их. Архийг сода болон жимсний шүүстэй больж уудаг боловч чихэрлэг ундаа нь шартуулж, толгой өвтгөдөг байна. 

#4 Виски 

Өндөр алкохолны агууламжтай бараан өнгийн виски нь тунгалаг архитай харьцуулахад их хэмжээний метанол гэх бодисыг агуулдаг байна. Jack Daniels виски таныг хэдэн ч өдрөөр үргэлжлэх аймшигт шарталтад хүргэх вий. 

#5 Тунгалаг алкохол

Жин, саке, рум зэрэг өнгөгүй алкохолыг хоёроос гурав дахин их хэмжээний устай холин уухгүй л бол таныг аймшигтай шартуулах болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
6
2
0
0
0
3
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.