Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ХасБанкны IPO: Тогтвортой урагшлах том зорилгод та нэгдэх үү?


Монголын хөрөнгийн биржийн цагаан барилга дотор өчигдөр өглөө дотоодын банк санхүүгийн салбарын түүхэн үйл явдлыг гэрчлэхээр олон хүн цуглажээ. Тэдний дунд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай тэргүүтэй нөлөө бүхий эрхмүүд харагдана. Системийн нөлөө бүхий таван банк нээлттэй хувьцаат компани болох гараанаас ийнхүү бүгд албан ёсоор гарсныг зарлах сүүлийн цанг цохихоор ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав зогсоно. Цагийн зүү 10:00 хэмээн заахад ХасБанкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан дуугарлаа. Ийнхүү хоёр жилийн өмнө зарласан банкны салбарын реформ бүрэн төгөлдөр утгаараа гараанаас гарлаа. 

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, реформын агуулгатай бодлогын шилжилтийг анхлан дэвшүүлэхэд ХасБанкнаас өөр бэлтгэлтэй банк байгаагүй. Энд чухалчлан яригдах хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг 20 хувиас хэтрүүлэхгүй барих, дор хаяж ТУЗ-ийн 9 гишүүтэй байх, тэдгээрийн тодорхой хувь нь хараат бус гишүүнээс заавал бүрдэх гэсэн нэмэлт, өөрчлөлтүүд ХасБанкны хувьд 10 гаруй жилийн өмнөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн шаардлага. Гэвч энэ бол шалгалтад ганцаараа онц авах тухай жижигхэн асуудал биш гэж тэд үзэж, Монголын банк, санхүүгийн салбарын хөгжлийг тодорхойлох өөрчлөлт хэмээн том зургаар нь хараад нямбайлан бэлдсээр системийн нөлөө бүхий 5 банкны IPO-г отголсон нь энэ. ХасБанк нийт хувьцааныхаа 5.01% буюу 35.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр нэгж хувьцаагаа 677 төгрөгөөр санал болгож, олон нийтийг өөрсдийнхөө хувьцаа эзэмшигч болно уу хэмээн урьж байна. IPO хийсний дараа ХасБанкны зах зээлийн үнэлгээ 712.7 тэрбум төгрөг болох юм. 

“Манай банкны сайн засаглал, олон улсын туршлага, нэр хүндтэй хөрөнгө оруулагчид нь бидний давуу тал болдог. Дээр нь бидэнд итгэдэг сая гаруй харилцагч, тогтвортой удирдлага, хүний нөөцийн бодлого зэрэг нь гол суурь болж байна. Энэ удаагийн IPO-оор шинээр орж ирэх хүмүүст манай үндсэн хувьцаа эзэмшигчид хэн бэ, ямар байгууллага вэ гэдэг нь тодорхой, нэр устайгаа ил байдаг. 2015 оноос хойш манай хувьцаа эзэмшигчдийн бүтэц өөрчлөгдөөгүй. Олон улсын нэр хүндтэй, туршлагатай байгууллагууд болохоор нэг завинд итгэлтэйгээр сууна гэдэг том давуу тал болов уу” хэмээн ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав ярьсан. 

Үнэхээр ч түүний хэлсэнчлэн та яг одоо ХасБанкны цахим хуудсаар орж “хувьцаа эзэмшигчид” гэсэн цэсийг сонговол Олон улсын санхүүгийн корпорац (17.17%), Японы ORIX корпорац (16.81%), Европын сэргээн босголт, хөгжлийн банк (12.91%), Канадын Үндэсний банк (10.52%) тэргүүтэй “акул”-уудын нэрс дурайсныг харж болно. Олон улсын санхүүгийн томоохон байгууллагууд ХасБанканд зөвхөн мөнгөн утгаар хөрөнгө оруулаад зогсохгүй сайн жишиг, дэлхийн тренд, тулгуур зарчмуудыг нэмж төгөлдөржүүлсээр ирснийг энд онцлох нь зүйтэй байх. ХасБанкны алсын харааг “Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашгийг эрхэмлэн харилцагчдадаа үнэ цэнтэй санхүүгийн үйлчилгээг хүргэж, насан туршийн түнш нь байх болно” гэсэн зорилго тодорхойлдог. Эх дэлхийдээ ээлтэй үйл ажиллагаа явуулдаг ногоон бизнесүүдийг дэмжиж, эрдэнэт хүмүүн гэдгээр итгэж үйлчлүүлдэг харилцагч нараа тодорхойлж, тэднийг өрийн дарамтад оруулахгүй, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ ил тод, хүртээмжтэй байдлыг хангаж, үнэт зүйлээсээ гажихгүй, тогтвортой өсөлтийг авчрах эрүүл ашгийг эрхэмлэнэ хэмээн тунхагласан нь тэдний үнэт зүйлийг илүү тодорхой илэрхийлж байна. 

Эндээс тогтвортой өсөлт гэсэн хэсэг анхаарал татна. Тоон үзүүлэлтээр харахад банкны ашигт ажиллагааг шалгах гол хэмжүүр болдог өөрийн хөрөнгийн өгөөж нь 2020 онд 12 хувь байсан бол 2022 оны байдлаар 27.6 хувь болж өсчээ. Энэ бол системийн нөлөө бүхий 5 топ банкны дунджаас өндөр үзүүлэлт. Түүнчлэн өнгөрсөн онд татварын дараах цэвэр ашиг нь 105.8 тэрбум төгрөгт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон. Мөн ХасБанкны нийт зээлийн 4 хувь нь л чанаргүй зээлд тооцогддог нь бусад банктай харьцуулахад хамгийн бага дүн болдог. “2019 онд бид стратегиа өөрчилж, тоглоомын дүрмээ шинэчилсэн. Хамгийн том банк болох нь бидний зорилт биш юм байна, зах зээлд эзлэх хувьд гол ач холбогдлоо өгөх шаардлагагүй гэж үзсэн. Энэ бол зорилт биш үр дүн юм байна гээд байрыг нь сольсон. Банкаа зөв удирдаж, суурь зарчмуудаа нягт барьж, харилцагчдадаа чанартай сайн үйлчилгээ үзүүлж, ажилчдадаа ээлтэй бодлого хэрэгжүүлэх нь хамгийн чухал бөгөөд үүний үндсэн дээр зах зээлд эзлэх хувь маань нэмэгдэж байвал тэр нь үр дүн юм байна гэж бид үзнэ” хэмээн ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав хэлснийг энд онцолъё. 1998 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр бичил бизнесийг дэмжих зорилготой “МикроСтарт” төсөл Монголд хэрэгжсэн нь одоогийн ХасБанкны эхлэл гэж үздэг. Анхны үнэт зүйл, зорилгоосоо буцалгүй, үйл ажиллагаагаа улам тэлж, томруулсаар өнөөдөр тэд системийн 5 топ банкны нэг болсон гэдэг нь зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд яригдахуйц амжилт болдог. Тогтвортой өсөлт, эрүүл алсын хараа нь тэднийг эхлэлээс өнөөдрийг хүртэл хаа хүргэснийг энэ л жишээгээр баталж болохоор. 

Нээлттэй хувьцаат компани болсноор ХасБанк ирэх таван жилийн санхүүгийн төсөөлөлдөө зээлийн багцыг жил бүр 20-25 хувиар, харилцах хадгаламжийн үлдэгдлийг жил бүр 10-13 хувиар өсгөхөөр тусгажээ. Түүнчлэн 2027 он гэхэд тус банк нийт гадаад эх үүсвэрийн хэмжээг 660 сая ам.доллар, цэвэр ашгаа 228.6 тэрбум төгрөг, нийт хөрөнгийн хэмжээгээ 943.7 тэрбум төгрөг хүргэх том зорилт тавьжээ. 

Үзэл санаа, үнэт зүйлдээ үнэнч байж, тогтвортой өсөлтийг тугаа болгон урагшилж буй ХасБанкны анхдагч зах зээлийн арилжаа эхэлсэн мэдээллүүд цахим орчинд тарж, зургаадугаар сарын 5 хүртэл үргэлжилнэ гэдгийг зарласан самбарууд эгнэсэнтэй та таарсан нь лав. Тогтоод нэг харвал “Энэ бол зөвхөн эхлэл” үгс дурайж байна билээ… 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0