UBLife Logo
Кино

"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа

Ub.life
Ub.life
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа

Диснейн сонгодог хүүхэлдэйн кино “Бяцхан лусын дагина” 1989 онд бүтээгдсэн билээ. Харин одоо нээлтээ хийгээд буй Роб Маршаллын найруулсан шинэчилсэн хувилбар бүхий уран сайхны кино нь анимейшнээсээ ямар ялгаатай болсон бол?


1. Ариэлийн үс

Та бидэнд час улаан урт үсээрээ танил болсон Ариэль бидний хүүхэд насанд үлджээ. Жүжигчин Халле Бэйли болон кино багийнхны шийдвэрээр жүжигчин бүсгүйн төрөлх үсийг хэвээр нь орхижээ. “Хар арьст эмэгтэйчүүдийн хувьд бидний үс бидний хувьд маш онцгой” гэж 5 настайгаасаа хойш “Dreadlock” загварын үстэй байсан Бейли The New York Times сэтгүүлд ярьжээ. Мөн “Бидний үс бидний хувьд бүх талаараа чухал, тиймээс өөрийнхөө мөн чанарыг хадгалахыг минь зөвшөөрсөнд үнэхээр талархаж байсан” хэмээжээ.

2. Флоундерын дүр энгийн л нэг загас шиг харагдана

Үзэгчид анхны трейлер цацагдсаны дараа Флоундерыг хэтэрхий бодитой харагдаж байгаад санал нэгтэй байв. Гэхдээ энэ нь сайн талаараа биш. The Atlantic сайтын сэтгүүлч, зохиолч Софи Гилберт Твиттер дээрээ “Ариэлийн найзын дүр өмнө нь анимэйшн дээрээ их хөвсгөр, өнгөлөг харагдаг байсан. Харин одоо зүгээр л нэг загас шиг л харагдаж байна” гэж жиргэжээ.

3. Ханхүү Эрик

Кинон дээрх Ариэлийн хувьд зөвхөн царайлаг ханхүү биш харин хүний ертөнц түүний сонирхлыг илүү татдаг. Бэйли "The Face" сэтгүүлд “Ханхүүгийн төлөө бүхнээ орхиж буй тухай биш харин өөрийн татагдаж буй шинэ ертөнцдөө эрх чөлөөг олж авах гэсэн хүслийн тухай энд өгүүлнэ" гэж хэлжээ.

4. Ханхүү зүгээр ч нэг царайлаг залуу биш

Хүүхэлдэйн кинон дээрээ тэр бол бусад анимейшн дээрхээс ялгаагүй энгийн л нэг модон, хөшүүн ханхүү. Гэхдээ кинон дээрээ тэр өөрийн гэсэн түүхтэй, илүү гүн гүнзгий дүр болон гарч иржээ. Эрик Ариэльтай л ижил өөрийнх нь байгаа газар түүнд таарч тохирохгүй мэт мэдрэмж авч байгаа хэмээн найруулагч нэгэн ярилцлагадаа дурджээ.

5. Ханхүү Эрикийн ээжтэй танилц

Хатан хаан Селина усан доорх ертөнцөд дургүй бөгөөд яагаад хүүгээ далай тэнгисийн эрэл хайгуулд дуртай байдгийг ойлгодоггүй. Кинон дээр лусын дагина болон хүмүүсийн хоорондын ялгааг харуулах нэмэлт хэсгийг оруулжээ.

6. Та Тритон хааныг өрөвдөж магадгүй

Далайн хатуу захирагч яагаад хүмүүсийг ийм их үзэн яддаг тухай илүү нарийн харуулна. Түүний эхнэр, Ариэлийн ээж хүмүүсийн гарт алуулсныг ихэнх үзэгчид мэддэг байж магадгүй ч анхны анимейшн дээр тэр тухай гардаггүй. 

7. Ариэль Эрик хоёр жинхэнэ сонирхлоо хуваалцана 

Хэдийгээр тэдний харилцаа гурван өдрийн дотор өрнөж байгаа ч хамтдаа хийж буй зүйлс нь хүмүүст тэднийг илүү ойлгох, бас харилцаагаа илүү гүнзгийрүүлэх хангалттай боломжийг олгож өгнө. Тэдний цугтаа өнгөрүүлэх илүү их цаг мөчийг шинэ киноноос харах боломжтой.

8. Зарим мөчид та "Хэмилтон"-г үзэж байгаа юм шиг санагдаж магадгүй

"Бяцхан лусын дагина"-ийн том шүтэн бишрэгч Лин-Мануэль Миранда нь "Хэмилтон"-ыг бүтээгч бөгөөд хүүхэлдэйн киноны хөгжмийн зохиолч Алан Менкентэй гурван шинэ дуу дээр хамтран ажилласан юм.

9. Гримсбигийн тал болохдоо бэлдээрэй

Та түүнийг анимейшн дээр байсныг мартсан байж магадгүй. Гэхдээ Арт Маликийн бүтээсэн хунтайжийн итгэлт туслахын дүрийг харсны дараа та Гримсбигийн дэмжигч болох болно. Тэр Ариэль, Эрик хоёрыг хамтдаа байхад нь туслахын тулд чадах бүхнээ хийдэг.

10. Эрик биш Ариэль Далайн шуламыг дарах болно

Тийм ээ. 2023 онд эмэгтэйчүүд өөрсдөө мангасыг дарах болно. 

Эх сурвалж: NewYorkTimes.com

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
2
0
0
3
3
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.