Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

100 сая төгрөгийн шагналын сантай “Үндэсний мэтгэлцээний лиг” оюуны реалити шоу эхэлнэ

Аль сургуулийн багууд ямар сэдвүүдээр мэтгэлцэж, оюун мэдлэгээ уралдуулан өрсөлдөхийг 6-р сарын 2-ноос эхлэн ТэнГэр телевизээс долоо хоног бүрийн Баасан, Бямба, Ням гарагт 20:00 цагаас хүлээн авч үзэх боломжтой юм.


Монголын мэтгэлцээний 25 жилийн түүхэнд байгаагүй цоо шинэ форматтай “Үндэсний мэтгэлцээний лиг” оюуны реалити шоуг “ТэнГэр” телевиз нэвтрүүлжээ. Оюутан залуус, өсвөр үеийнхний үзэл бодлоо хүргэх дуу хоолой, нээлттэй боломжийг олгож, судалгаатай, баримт нотолгоотой, эрүүл, ёс зүйтэй мэтгэлцээнийг хөгжүүлэх 100 сая төгрөгийн шагналын сантай реалити шоу 6 дугаар сарын 2-ноос үзэгчдэд хүрч эхэлнэ.


Мэтгэлцээний тэмцээнүүд өмнө нь мэтгэлцээний клубуудын дунд буюу гишүүд хоорондоо өрсөлддөг байсан бол энэ удаад оюутнууд багаа бүрдүүлэн сургуулиа төлөөлөн оролцох юм байна. Сургууль бүрийг тэгш, хүртээмжтэй оролцуулахаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн өмчийн нийт 69 их, дээд сургуулийн төлөөлөл болсон 1-6 хүртэлх дамжааны оюутнуудад багаа бүрдүүлэн сургуулийнхаа нэрийн өмнөөс оролцох боломжийг нээлттэй зарлажээ. 

Үүнээс шоунд оролцохоор 20 их, дээд сургуулийн нийт 40 баг эхний шалгаруулалтад бүртгүүлсэн байна. Шоуны дугаар тус бүр дөрвөн шүүгчтэй ба үндсэн гурав, зочин нэг шүүгчээс бүрдэнэ. Тухайн дугаарын шийдэл, агуулгаас хамаарч зочин шүүгчид өөрчлөгдөх зарчмаар явагдах аж. Шоуны үндсэн шүүгчээр хуульч Ү.Амарбат, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ, хуульч, эдийн засагч Ц.Батбаатар нар ажиллах юм. 

“Үндэсний мэтгэлцээний лиг”-ийн нэг онцлог бол багийн гишүүдийн ард зааварчлах дасгалжуулагчийн үүргийг оруулжээ. Дасгалжуулагч нь тактик боловсруулах, найруулах хариуцлагатай ажлыг хийнэ. Дасгалжуулагчаар оролцогчдод нэвтрүүлгийг зохион байгуулагчдын зүгээс мэргэжил харгалзахгүй, ажлын талбарт гарсан туршлагатай байх шаардлага л тавьжээ. Оюутнууд дасгалжуулагчаараа хуульч, өмгөөлөгч, шүүгч, сэтгэлзүйч, эрх зүйч, багш, менежер, философич, эдийн засагч зэрэг салбар, салбарын  мэргэжилтнүүдийг сонгосон байлаа.

Ирээдүйн боловсон хүчин болсон оюутнуудын үндэслэлтэй, логиктой, судалгаатай мэтгэлцээнээр дамжуулан өсвөр үе, залуучууд, олон нийтэд хуулийн талаарх мэдээллийг таниулан сурталчлах зорилготойгоор эхний жилийнхээ реалити шоуг хуулийн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулжээ. Шоуны гол зорилго нь соёлтой, судалгаатай, баримт нотолгоотой, эрүүл, ёс зүйтэй мэтгэлцээнийг хөгжүүлэх, олон нийтэд зөв ойлголтыг түгээх юм.  

“Үндэсний мэтгэлцээний лиг” оюуны реалити шоуны эхний шатны шалгаруулалтад өрсөлдсөн 20 сургуулийн 40 багаас шилдэг 16 баг дараагийн шатанд тунаж үлджээ. Аль сургуулийн багууд ямар сэдвүүдээр мэтгэлцэж, оюун мэдлэгээ уралдуулан өрсөлдөхийг 6-р сарын 2-ноос эхлэн ТэнГэр телевизээс долоо хоног бүрийн Баасан, Бямба, Ням гарагт 20:00 цагаас хүлээн авч үзэх боломжтой юм.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
16 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.