Хөгжимд дурлагч үе үеийн залуусын хоног тоолон хүлээдэг "Playtime" наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Монголын хамгийн том хөгжмийн наадам жилээс жилд хүрээгээ тэлэн, энэ жилийн хувьд 80 мянга гаруй хөгжимд хайртай залуусыг хүлээн авахад бэлэн болоод буй.
“М-Си-Эс Кока-Кола” компани нь энэ жил "Playtime" наадмын Тогтвортой хөгжлийг дэмжигч стратегийн түншээр оролцож, хөгжмөөр дамжуулан залууст эерэг хандлага түгээн, ногоон хөгжилд уриалахаар дараах эко, күүл, байгальд ээлтэй үйл ажиллагааг явуулахаар зэхэж буйг танд багцлан дуулгая.
#1 80 мянган хүний хог хаягдлыг дахин боловсруулна
Дэлхийн томоохон хөгжмийн наадмууд хог хаягдлын менежментээ хэрхэн шийдсэнээрээ ялгарч, хөгжмөөр дамжуулан залууст байгальдаа ээлтэй байхыг сурталчилж буйгаараа олон нийтэд үнэлэгддэг. 2022 онд “Playtime” хөгжмийн наадмын стратегийн түншлэгч “М-Си-Эс Кока-Кола” компани наадамд оролцогчдын 300 кг гаруй хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулж байсан.

Тэгвэл энэ жил цар хүрээгээ тэлсэн уг наадмын 80 мянга гаруй оролцогчдын ширхэг хог бүрийг ангилан ялгаж, хуванцрыг дахин боловсруулах нь гайхалтай биш гэж үү? Хөгжмөө ч сонсон таашаахын зэрэгцээ байгалиа хамгаалж байна гэхээр оролцогчийн хувьд ч бахархалтай!
#2 Дахин ашиглах OOHA тайз
“Playtime” наадам бүх талаараа байгальд ээлтэй байхыг уриалан дахин ашиглах боломжтой хаягжилт хийн, цаасан хэвлэлээс татгалзаж байна. "М-Си-Эс Кока-Кола” компани нь өнгөрсөн жил тайз асрынхаа 80 хувийг дахин ашиглах боломжтой эд зүйлээр бүтээн, өнгөлөг бөгөөд шинэлэг орчныг бүрдүүлж байсан.
"Энэ жил "М-Си-Эс Кока-Кола” компани цоо шинэ OOHA тайзыг танилцуулах болно. Уг тайзыг зөвхөн "Playtime" наадмын гурван өдөр ашиглаад зогсохгүй улсын наадам, дараа дараагийн үйл ажиллагаануудад олон хэлбэрээр дахин ашиглана" хэмээн “М-Си-Эс Кока-Кола” компаний Олон нийт, мэдээлэл харилцааны менежер Э.Оюун-Эрдэнэ мэдээлсэн юм.

Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг бидний хийж чадах хамгийн чухал алхам бол нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж, аливаа хэрэглээг дахин ашиглах шүү дээ.
#3 Цэвэршүүлсэн ус, ногоон зүлэгтэй наадам!
“М-Си-Эс Кока-Кола” компани үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийн 99 хувийн цэвэршүүлэлттэй усаар "Playtime" наадмыг угтан Монгол шилтгээний зүлгийг чийгшүүлж байна. Наадмын өдрүүдээр ч цэвэршүүлсэн усаар талбайн тоосжилтыг дарж, хөрсийг нь чийгшүүлэх усалгаа хийх юм.
Тэгэхээр бүгдээрээ тоос шороогүй, ногоон зүлэгт байгаль талбайдаа дуу хөгжмөөр амьсгалан хөгжилдөх нь ээ!

#4 NFC уншигчтай дижитал тасалбар
Уламжлал ёсоор наадмын тасалбарууд цаас хэмнэсэн дижитал хэлбэрээр гарч байна. Тасалбарууд бүгд NFC уншигчтай тул хэрэгцээт үйлчилгээгээ тасалбараараа хялбархан гэгч нь авчихна.
#5 НОГООН Playtime - Earth.Music.Love
Ер нь л энэ жил "Playtime" наадам илүү ногоон, илүү байгальд ээлтэй наадам болохыг зорин "Earth.Music.Love" уриаг дэвшүүлээд байна. "Playtime" жил ирэх тусам илүү их эко хандлагыг хэрэгжүүлж 2027 он гэхэд дэлхийн топ 5 хөгжмийн наадмын нэг болохыг зорьж буй. Тиймээс ч НҮБ-ын “Тогтвортой Хөгжлийн Манлайлагч” шагналт “М-Си-Эс Кока-Кола” компани нь "Playtime" наадмын Тогтвортой хөгжлийг дэмжигч стратегийн түншээр оролцож буйг онцлууштай.

#6 OOHA тайз - Шинэлэг хөтөлбөр, артистуудын line up, подкаст хөтлөгчдийн уулзалт яриа
Наадмын гурван өдрийн турш OOHA тайзнаа залуусын дуртай подкаст хөтлөгчдийн яриа, мэдлэг өгөх хөгжүүн уулзалт, нээлттэй микрофон, Nene, DJ Gerlee Merlee, DJ Maaraa, A-Sound, Foux зэрэг гайхалтай хамтлаг дуучдын тоглолт зэрэг дараах хөтөлбөрүүд дэлгэгдэх болно. Хадгалаад аваарай!

#7 “Ногоон Playtime” хэлэлцүүлэг
Дэлхийн нэр хүндтэй хөгжмийн наадмууд хэрхэн ажилладаг, залуусын амьд хөгжмийн наадам хэрхэн илүү күүл ногоон хандлагыг бий болгон ажилладаг зэрэг сэдвээр наадмын эхний өдрийн 19:00-20:00 цагт "La Vie en Rose" асарт болох “Ногоон Playtime” хэлэлцүүлгээр сонирхолтой зочид яриа өрнүүлэх болно.

Өөрийгөө хүндэтгэдэг хүн бусдыг ч эргэн тойрноо ч хүндэтгэж чаддаг. Хөгжимд дуртай, амьдралд хайртай күүл залуусыг нэгтгэх "Playtime" наадам энэ жил ямар ч хог хаягдалгүй, байгальдаа ээлтэй зохиогдох нь ээ! Үнэхээр күүл төсөөлөгдөж байгаа биз?
Бүгдээрээ энэ жилийн наадмаар догдлон уулзацгаая! #Playtime2023
