UBLife Logo
Алисагийн Булан

Алисагийн тэмдэглэл: Энэ зун "Аз жаргалын 100 хоног" эхлүүлж өөрийгөө хайрлах нь

Алисагийн тэмдэглэл: Энэ зун "Аз жаргалын 100 хоног" эхлүүлж өөрийгөө хайрлах нь

Би өмнө нь та бүхэндээ "Аз жаргалын 100 хоног" хэрхэн эхлүүлэх тухай нийтлэл хүргэж байсан билээ. Энэ удаа харин энэ зуныг яаж илүү өөрийгөө хайрлах дээр анхаарч, 100 хоногийг илүү зорилготой өнгөрүүлэх тухай ярих гэж байна. Алисагийн булантай хамт байгаарай.

Beautiful illustrations by: Kyutae Lee

100 хоногийг яаж өнгөрүүлдэг вэ?

Та 100 хоногийн турш өдөр болгон том эсвэл жижиг хамаагүй өөртөө сайхан санагдсан зүйлийг хийж, түүнийгээ баримтжуулан авч, хүсвэл бусадтай хуваалцаарай. Өдөр болгоныг өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах болон энгийн, жижигхэн зүйлийг гүн гүнзгий мэдрэхэд зориул. Өдөр болгон хийж үзээгүй нэг шинэ зүйлээ хийж, өөрийн сонирхож байгаагүй ямар нэгэн зүйлийг туйлын ихээр сонирх.

100 хоногийн жишээ

Өдөр #1

Нар жаргахыг харан суух

Өдөр #2

Өөрийн гараар амттан хийх

Өдөр #3

Ямар нэгэн хүүхдийн гоё ном унших

Өдөр #4 

Байгальд гарч, голын чимээ сонсон суух

Өдөр #5

Хэн нэгэнд сэтгэлийн захиа бичих

Өдөр #6

Гоё эвентэд явах (Жишээ нь манай зохион байгуулдаг Poetry Night Event байж болно)

Та энэ мэтээр өдөр болгон жижиг том гэлтгүй гоё сайхан, мэдрэмжээр дүүрэн зүйл хийж, түүнийгээ постлох үедээ #100happydays хаштагийг ашиглаарай.

Яагаад "Аз жаргалын 100 хоног" эхлүүлэх хэрэгтэй вэ?

Бид өдөр болгон амьдралд маань тохиолдож, тааралдаж байдаг жижиг, утга учиртай зүйлсийг анзаарахаа больчихсон байдаг. Зүгээр л цонхоо нээхэд шувуудын жиргэж байгааг сонсонгоо дуртай дуугаа сонсоод цай уун зогсох нь бидний өөрсдийгөө хайрлаж буй нэг хэлбэр гэдгийг бид мартчихдаг. Ус дүүргэж ванн дотроо хэвтээд амрах, хэн нэгэнд тус болж хаалгыг нь барьж өгөх, найздаа сэтгэлийн үгээ хэлээд тэврэх гэх мэт юу ч байж болно гэдгийг санаарай. Амжилт!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.