UBLife Logo
Сэтгэл судлал

Зөвхөн интроверт хүмүүс л ойлгох 10 "хачирхалтай" мэдрэмж

Ub.life
Ub.life
Зөвхөн интроверт хүмүүс л ойлгох 10 "хачирхалтай" мэдрэмж

Интроверт хүмүүс заримдаа буруугаар ойлгогддог ч энэ бол тэдний хувьд байгаагаараа байгаа нь л энэ юм. Үүнийгээ бусдад ойлгуулахыг хичээдэг ч нэг л болж өгдөггүй. Зөвхөн дотогшоо хүмүүс л ойлгох эдгээр мэдрэмжүүд танд ч бас төрдөг үү?


1. Олон нийтийн үйл ажиллагаанаас зайлсхийдэг

Гурав болон түүнээс дээш хүнтэй арга хэмжээнээс зайлсхийдэг. Интровертууд олон хүнтэй харилцахын оронд хэдхэн сайн найзтай байхыг чухалчилдаг. Заримдаа тэдэнд хүнсний дэлгүүр орох нь хүртэл маш хэцүү байдаг.


2. Цаг баримтлах нь тэдний зүйл биш

Энэ нь тэдний нийгмийн ур чадвар дутмагтай холбоотой. Ихэнх интровертууд үймээн самуунаас зайлсхийхийн тулд олон нийтийн цугларалтад оройтож ирдэг эсвэл түрүүлж явдаг гэнэ. 


3. Бодол санаагаа илэрхийлэхэд хүндрэлтэй байдаг

Интроверт хүмүүс бодол санаагаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй зовдог. Тэд өөрсдийн өвөрмөц сэтгэхүйн улмаас хэт их сэтгэх хандлагатай байдаг бөгөөд үүнээсээ болж заримдаа бусадтай ярилцахад саад болдог. Гэсэн хэдий ч тэд хамгийн сайн хариултыг олох нь гарцаагүй. Интровертууд бодлоо хэлэхээс илүү бичихийг илүүд үздэг. Учир нь санаа бодлоо цэгцтэй илэрхийлэхэд хялбар байдагтай холбоотой. 


4. Анхаарлын төвд байх нь тэднийг тавгүйтүүлдэг

Интроверт хүмүүс олны өмнө ярьж, анхаарлын төвд байхдаа сандарч тавгүйтдэг. Тэдний хувьд энэ нь хэтэрхий хүнд, сэтгэл санааны хувьд ядаргаатай зүйлсийн нэг юм. 


5. Зөрчилдөөнтэй зан ааштай байх

Нэг өдөр тэд яриа хөөрөөтэй, дараагийн өдөр нь үл үзэгдэгч мэт байдаг. Тэдний хэн ч 100 хувь дотогшоо нэгэн биш тул заримдаа бусадтай нээлттэй хаилцаж чаддаг. Гэсэн ч ихэнхдээ та тэднийг өрөөнд байгааг ч анзаарахгүй.


6. Унтлагын өрөө бол тэдний аюулгүй орон зай

Интровертууд нийгмийн харилцаанд ядарч туйлддаг тул амарч, өөрийгөө цэнэглэх аюулгүй орон зай нэн чухал. Мөн уг орон зай нь хувийнх байх ёстой бөгөөд унтлагын өрөө энэ шаардлагад төгс тохирдог аж. Тэнд л интровертууд өөрийнхөөрөө байж, саад болдог бүх гадны хүчин зүйлээс зугтаж чаддаг.


7. Шинэ хүмүүстэй уулзахдаа ичимхий болчихдог

Чимээгүй байдлаасаа болж тэд бусдад ичимхий мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Үүнээс болж зарим хүн интровертуудыг өөртөө итгэлгүй, ямар нэгэн зүйл нууж байна гэж таамаглах нь ч бий. Үнэн хэрэгтээ тэд сайн танихгүй хүмүүстээ хувийн амьдралаа хуваалцах дургүй. Эсрэгээрээ дотны хүмүүстээ нээлттэй, илэн далангүй байж чаддаг. 


8. Бүхнийг өөрөө хийдэг

Интроверт хүмүүс тусламж хүсэхийг үзэн яддаг. Бусдаас тусламж гуйхын оронд хэчнээн их цаг зарцуулсан ч хамаагүй өөрөө хийж, асуудлыг өөрөө шийдвэрлэхийг хичээдэг талтай. Бас бусдаас асуулт асууна гэдэг тэдний хувьд бас нэгэн хүнд даваа. Тэд тэнэг эсвэл юу ч хийж чаддаггүй юм шиг сэтгэгдлийг бусдад төрүүлэхээс айдаг. 


9. Төлөвлөгөө цуцлагдана гэж найддаг

Найзууд нь оройн хоолны захиалгаа цуцлах үед интровертуудын мөрөөдөл биелсэн мэт санагддаг. Тийм ээ, тэд явахыг зөвшөөрсөн ч төлөвлөгөө нь бүтэлгүйтнэ гэж битүүхэн найддаг. Тэд найзууддаа үргэлж талархдаг ч заримдаа биечлэн уулзахын оронд мессеж бичиж, утсаар ярих нь амар байдаг. 


10. Зөвхөн гүнзгий харилцаа л эхлүүлдэг 

Харилцааны тухайд интровертууд бусадтай гүн гүнзгий, утга учиртай харилцаа тогтоох хандлагатай. Хэрвээ та дотогшоо хүнтэй үерхэж байгаа бол санаа зовох хэрэггүй. Түүний хувьд та онцгойлон сонгосон үнэ цэнтэй нэгэн юм шүү. Магадгүй тэр таныг дотоод ертөнцөө хуваалцахуйд найдвартай нэгэн гэж мэдэрсэн байх вий. 


Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
6
1
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сорил: Сэтгэл түгшилтийг тодорхойлох Спилберг- Ханины сорил

Сорил: Сэтгэл түгшилтийг тодорхойлох Спилберг- Ханины сорил

Энэхүү тест нь хүний сэтгэцийн түгшүүрийн хэмжээг илэрхийлэх найдвартай хийгээд мэдээлэл өндөртэй, олон улсад дэлгэрсэн, психанализын оношилгооны аргын нэг юм. Хүний сэтгэлийн түгшүүрийг стрессээс бий болсон ба төрөлхийн гэж хоёр ангилдаг. Тестийн эхний 20 бодомж нь сэтгэцийн стрессээс үүссэн сэтгэл түгшилтийн хэмжээг, дараах 20 бодомж нь сэтгэлийн түгшүүрийн төрөлхийн байдлыг илэрхийлэхэд зориулагдсан болно.

Шинэхэн харилцаа эхлүүлэх гэж буй хүмүүст зориулсан 5 зөвлөмж

Шинэхэн харилцаа эхлүүлэх гэж буй хүмүүст зориулсан 5 зөвлөмж

1. Өөртөө итгэлтэй байх Харилцаанд өөртөө итгэлтэй байх нь хоёр талдаа адилхан хүндэтгэлтэй, нээлттэй харилцаа тогтооход чухал. Ингэснээр бие биеэ ойлгож, итгэлцэх боломжтой болно. Өөртөө итгэлтэй байх нь эерэг харилцааны үндэс суурь юм. Мөн өнгөрснөөс авсан туршлагууд тань таныг илүү сайн хүн болгосон гэдэгт итгээрэй.

Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

“Хэн нэгнийг засарна, ухаарна, бүх зүйл арай дээрдэнэ гэх хоосон найдлага хэзээ ч сайн үр дүнд хүрдэггүй. Хайртай гэж итгэж буй хүн тань харилцаанаасаа болж зовниж ааш араншин нь өөрчлөгдөж буйг мэдсэн л бол тавьж явуулж, орхих зоригтой бай. Өөрийгөө эдгээж чадах цорын ганц хүн бол та өөрөө. Хэнд ч бүү найдлага тавь.”

Сэтгэл судлал: ЗҮҮД БА СЭТГЭЛ ГУТРАЛ

Сэтгэл судлал: ЗҮҮД БА СЭТГЭЛ ГУТРАЛ

Бид зүүдэндээ айж эмээх, хөөрч баярлах, уурлах, уймрах, түгших, догдлох, гэмших зэрэг олон сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Мөн сэтгэл зүйн байдал доройтож, ачаалал авах үед мөн сэтгэл зүйн гэмтэлд орсны дараа хар дарж, таагүй зүүд зүүдэлдэг нь нотлогдсон. Ялангуяа хүн сэтгэл гутралтай үедээ хар дарж, сэтгэлийг зовоож буй үйл явдлыг зүүдэлдэг байна.