UBLife Logo
Алисагийн Булан

Алисагийн тэмдэглэл: Хүүхдийн номоос олж авсан, эдгэрэл болсон 12 гоё үг

О.Анхзаяа
О.Анхзаяа
Алисагийн тэмдэглэл: Хүүхдийн номоос олж авсан, эдгэрэл болсон 12 гоё үг

Би өөрийгөө хангалттай их ном уншиж байгаа гэж хэлж чадахгүй ч өөрт хэрэгтэй номоо яаж ийгээд олж уншаад байгаа хэмээн итгэдэг юм. Тэр дундаас хүүхдийн номууд надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээдэг. Харин уншиж байсан ном дундаас надад эдгэрэл болж, ихийг ойлгуулж байсан гайхалтай үгсээс хуваалцах гэж байна. Мөн энэ энхний хэсэг нь бөгөөд дараа нь илүү олон гоё эшлэлтэй нийтлэл мөн оруулах болно оо.


1. Жинхэнээсээ хайрлаж, хайрлагдахад чиний ямар харагддаг байх огтоос хамаагүй.

-Маржери Уильям “Хамбан туулай

2. -Чиний хэлж байсан хамгийн зоригтой үг юу байсан бэ?

-Туслаач... Тусламж гуйна гэдэг бууж өгч байна гэсэн үг биш. Бууж өгөхгүй байхаар шийдэж байна гэсэн үг. 

-Чарли Маккизи "Жаалхүү, сохор номин, үнэг болон морь"

3. Ихэнх зүйл харагддаг шигээ байдаггүй, бас хамгийн чухал зүйлсийг нүдээрээ биш зүрх сэтгэлээрээ хардаг билээ.

-Антуан де Сэнт-Экзюпери "Бяцхан хунтайж"

4. Томчууд үргэлж л тоо хэмжээнд анхаардаг. Тэдэнд шинэ найзтай болсон тухайгаа дуулгахад "Ямар хоолойтой вэ?", "Дуртай тоглоом нь юу вэ?", "Эрвээхэй цуглуулдаг уу?" зэргийг барагтай л асуухгүй. Оронд нь "Хэдэн настай вэ?", "Аав нь хэр их мөнгө олдог вэ?" гэж л шалгаана. Томчууд үнэхээр хэн нэгнийг тоо хэмжээгээр тодорхойлж болно гэж боддог юм байх даа?

-Антуан де Сэнт-Экзюпери "Бяцхан хунтайж"

5. Хүмүүс чамтай яаж харьцаж байснаар өөрийн үнэ цэнээ бүү дүгнээрэй. 

-Чарли Маккизи "Жаалхүү, сохор номин, үнэг болон морь"

6. Нисэж чадах эсэхтээ эргэлзэх тэр мөчид л чи нисэх чадвараа үүрд алдах болно.

-Жеймс Барри "Питер Пэн"

7. Өчигдөр лүү өнгийх хэрэг байхгүй шүү дээ. Би тэр үед өөр хүн байсан.

-Льюис Керролл "Алиса гайхамшгийн оронд"

8. Орь ганцаараа. Хүссэн ч хүсээгүй ч чи зөндөө мөчид ганцаараа байх болно.

-Dr Seuss "Oh, the Places You'll Go! 

9. Ингээд л болдгоороо боллоо доо. Заримдаа амьдрал ийм л байдаг шүү дээ.

-Марианна Дюбюк, "Арслан шувуу хоёр"

10. "Одод хүн бүрд өөр өөрөөр харагддаг. Аялагчдад зүг чигийг нь зааж өгөх бол, эгэл энгийн хүмүүст тэнгэр дэх жижигхэн гэрлүүд төдий. Бага залууст харь мэдэгдэхгүй гараг эрхсийг сануулж, бизнес эрхлэгчдэд алт олз шиг харагдана. Гэвч бүх одод чимээ аниргүй оршсоор л ... Харин чи оддыг хэрхэн хардаг вэ?"

-Антуан де Сэнт-Экзюпери "Бяцхан хунтайж"

11. -Том болоод чи ямар хүн болохыг хүсэж байна вэ?

-Эелдэг хүн.

-Чарли Маккизи "Жаалхүү, сохор номин, үнэг болон морь"

12. Бид ихэнхдээ хүмүүсээс эелдэг сайхан сэтгэл хүлээдэг ч өнөөдрөөс эхлээд өөртөө эелдэг зөөлөн хандаж болно шүү дээ.

-Чарли Маккизи "Жаалхүү, сохор номин, үнэг болон морь"

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
6
0
1
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.