UBLife Logo
Нийгэм

Thank you UUHAI, thank you Mongolia

Б.Энхцэцэг
Б.Энхцэцэг
Thank you UUHAI, thank you Mongolia

Дэлхий даяар сонсож дадсан рокийн урсгалуудаас нэг л өөр, цоо шинэ рок. Гэхдээ хэмнэл, нүргээн, сэтгэл хөдлөл гээд жинхэнэ рок мөн. Энэ бол УУХАЙ хамтлагийн яг одоо Европын хотуудад хийж буй аялан тоглолт. Нэгэн цагт хүн төрөлхтөн агуйн үүдэнд задгай гал тойрон суугаад тэнгэрт хандан ав адилхан уухайлсан эртний домог эргэн ирэх шиг. 

УУХАЙ рокийн уламжлалыг эдүгээчлэхдээ хөгжлийн үе шатыг “бусниулж”, монгол морин хуур, уртын дуу, хөөмийгөө орчин цагийн рок метал урсгалтай хослуулан шинэлэг өнгө аяс, хэм хэмнэлтэйгээр уран бүтээлээ туурвидаг хамтлаг юм. Тэд бие даасан анхны тоглолтоо Францын Парис хотноо дэлхийн алдарт оддын тоглолтоо хийж ирсэн LA MAROQUINERIE танхимаас энэ сарын 13-наас эхэлжээ. УУХАЙ Францын томоохон фестивалиудад амжилттай оролцож, Герман, Финланд, Польш, Чех, Англи, Испанийн нэр хүндтэй наадмуудаар аялан тоглох юм байна. 

Францын хотуудаар хийсэн тоглолтын үзэгчид алга ташилт, уухайн түрлэгээр нэгдэж, “Thank you UUHAI, thank you Mongolia” хэмээн нэгэн дуугаар сэтгэл хөдлөлөө илэрхийлж байлаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.