Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хотод болж буй эвентүүд: Үзэсгэлэн, музей, уран зураг, кино


Бүх найзууд хөдөө гадаа аялалд яваад хотод ганцаараа л үлдсэн мэт санагдаж байна уу? Наадмын өдрүүдээр зарлагдсан сонирхолтой эвентүүдийг хүргэж байна. Хотод ч өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. 

Цаг агаараас харвал үүлэрхэг боловч дулаахан, бага зэрэг бороотой долоо хоног биднийг хүлээж байна. 

“Монголын сайхан орон” үзэсгэлэн

Хаана: МУЭ-ийн Арт галерей

Хэзээ: 7 сарын 10-24 хооронд 

Үндэсний баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээний нэгэн хэсэг энэхүү үзэсгэлэнд Монгол орны гайхамшгийг харуулсан 52 уран бүтээлчийн зураасан зураг, монгол зураг, уран зураг, уран баримал, чимэглэх урлагийн төрлийн 50 гаруй бүтээлийг сонгон дэлгэж байна. 

Үндэсний их баяр наадмын хаалтын арга хэмжээ

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн 

Хэзээ: 7 сарын 12-нд 21:50

Наадмын хаалтын үйл ажиллагааг үзэн сонирхох уу? Уран бүтээлчдийн тоглолт, наадмын хаалтын үдшийн буудлага гээд л олон сонирхолтой үйл ажиллагаа болох болно. 

Yoga & Canvas art event

Хаана: Богд Хан уул

Хэзээ: 7 сарын 14

Наадмаар хотод үлдсэн хэдээрээ сайхан агаарлах уу? Тэгвэл энэ эвентийш зорин үе тэнгийнхэнтэйгээ зураг зураг, ой модны цэнгэг агаарыг мэдрээрэй. 

Үүр цайтал ойн цойрхойд кино үзэцгээе 

Хаана: Sky resort 

Хэзээ: 7 сарын 14-15 

Нар мандах, нар шингэхийг харалгүй зуныг өнгөрөөх гэж байгаа юм биш биз? Ойн цоорхойд зуныг мэдрэх гайхалтай эвентийг зорин хүслээ биелүүлээрэй. 

Шилжилтийн үеийн Монголын зурагт хуудас

Хаана: Монголын Театрын Музей

Хэзээ: 7 сарын 3-28-ны хооронд (Жич: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 7 дугаар сарын 09-16-ны хооронд музей ажиллахгүй)

Коммунист үзэл санаа бүхий социалист улсаас хүний эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх эрхийг дээдэлдэг олон намын тогтолцоотой улс болсон Монгол Улсын түүхэн шилжилтийг харуулах үзэсгэлэн юм.

“Модернизм Монголын дүрслэх урлагт” үзэсгэлэн

ЗурагТайлбар
 
 


Хаана: Монголын уран зургийн галерей

Хэзээ: 7 сарын 19-нд 9-18 цагийн хооронд 

Үндэсний Их Баяр Наадмын өдрүүдэд Монголын уран зургийн галерейг зорьж дээрх үзэсгэлэнгүүдийг үзэж сонирхоорой. Танхим бүрт монгол өв соёл, урлагийн гайхамшгийг илтгэсэн үнэт бүтээлүүд дэлгэгджээ. 

”Монгол бахархал“ гэрэл зургийн үзэсгэлэн

Хаана: Чингис хааны музей

Хэзээ: 7 сарын 11-15 хооронд 11:50-13:00 хооронд

Монгол түмний бахархал Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан наадамчин олон монголчууд, гадаадын зочин төлөөлөгч, аялагч, жуулчдад зориулсан үзэсгэлэн нээгдээд байна. 

Б.Шарав “Үрс гарч байгаа нь” үзэсгэлэн

Хаана: Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

Хэзээ: 7 сарын 09-13 хооронд 9-18 хооронд 

Үзэсгэлэнд монгол төрт ёс, баяр наадам, шашин соёлын баяр ёслолын түүхэн үйл явдлыг харуулсан бүтээлүүдээс Б.Шаравын “Үрс гарч байгаа нь” монгол улсын хосгүй үнэт бүтээл эх хувиараа үзэгч олонд дэлгэгдэж буйгаараа онцлог юм.

Үдшийн музей- 2023

Хаана: Чойжин ламын сүм музей

Хэзээ: 7 сарын 9-13 хооронд 19-00 цагт 

Баяр наадмыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг үдшийн музей нээгдээд байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
XAOS: Монголд ирэх алдарт уран бүтээлч Риоичи Күрокавагийн тухай 10 баримт
2
18 цагийн өмнө
BLACKPINK-ийн Женни шинэ коллекцийнхоо загварыг хулгайлсан уу?
3
19 цагийн өмнө
Цэрэг татлагын үеэр олны анхаарлыг татаж буй трансжендэр гоо бүсгүйчүүд
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.