Найруулагч Грета Гервигийн "Barbie" кино нээлтээ хийсэн даруйдаа олон улсын кино театруудад үзэлтээрээ тэргүүлж байна. Хараахан үзэж амжаагүй, эсвэл хэдийнэ үзчихсэн үзэгч танд зориулан "Barbie" киноны спойлергүй сонирхолтой баримтуудыг хүргэе.
#1 1939 оны алдарт "The Wizard of Oz" киног санаж байна уу? Тэгвэл Барби шинэ ертөнцийг танин мэдэхээр аялалд гардаг гэхчлэн олон хэсэг тус киноны хэсгүүдтэй төстэй гэнэ шүү.
#2 Мөн энэ хэсэг "Matrix" киноны сонголтыг сануулахгүй байна гэж үү?
#3 Киноны зураг авалтад маш их хэмжээний ягаан өнгө ашигласан тул олон улсын хэмжээнд ягаан будагны дутагдал бий болсон гэнэ шүү.
Зураг авалт хийсэн орчинтой танилцах уу?
#4 Алдарт "хөлний" хэсгийн зураг авалтыг ердөө найман удаагийн зураг авалтаар буулгажээ.
#5 Киног ивээн тэтгэгч, барби тоглоом үйлдвэрлэгч "Mattel" компаний захирал Ричард Диксон киног брэндэд хэр ээлтэй болох эсэхт санаа зовсон тул зураг авалтыг өөрийн биеэр үзэж, удалгүй тайвширсан гэнэ.
#6 Хамгийн эхний Барби үнэндээ Эми Шумер байжээ. Киноны дүрийн сонгон шалгаруулалт 2016 онд болсон бөгөөд тухайн үед жүжигчин Эми Шумер хамтран зохиолч болон гол дүрийн ажлыг авах гэж байгаад больжээ. Тэр Барбиг зохион бүтээгч болгохыг хүссэн ч багийнхан нь зөвшөөрөөгүй тул татгалзжээ.
#7 Жүжигчин Райан Гослинг хашааныхаа буланд унасан охиныхоо Кен барбины хүүхэлдэйг хараад дүрээ итгэлтэйгээр сонгожээ. Тэр хүүхэлдэйг хараад найруулагч Грета Гервиг рүү "Би саналыг хүлээн авлаа. Кений түүхийг бид өгүүлэх хэрэгтэй" гэж зурвас бичсэн гэнэ.
#8 Киноны энэхүү хувцас бол 1959 оны анхны Барбигийн хувцас юм. Киноны хувцас дизайнераар Оскарын шагналт Жаклин Дурран ажиллажээ.
#9 Кино багийнхан ням гараг бүрт цуглан Барбины тухай судалж, кино үзэж, кинондоо "ордог" байжээ. Тэд өөрсдийгөө "Кино клуб" гэж ч нэрлэсэн гэнэ.
#10 Нэг удаагийн уулзалтад Райан Гослинг ирж амжаагүй тул өөрийнхөө оронд шотланд шүлэгчийг илгээжээ.
Тэр багийнханд "Braveheart" киноны хэсгээс уншиж өгсөн байна. Жүжигчид "Яагаад заавал тэр кино гэж?" гэхэд Райан Гослинг хариуд нь "Яг энэ хэсгийг сонсох хэрэгтэй үе гардаг шүү дээ" гэжээ.
#11 Кино багийнхан 2018-2019 оны үед кинондоо бэлтгэн "Mattel" компаний босгосон аварга том барбины ертөнцөөр аялж байжээ.
#12 Киноны эхлэлийн хэсэг найруулагч Стэнли Кубрикийн "2001: A Space Odyssey" киног танд сануулах болно.
#13 Найруулагч Грета Гервиг "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Библид эхлээд эрэгтэй хүн, дараа нь эмэгтэй хүн үүсдэг бол кинонд эсрэгээрээ" гэжээ.
Барби хүүхэлдэй 1959 онд бүтээгдсэн бол Кен 1961 онд буюу олон зуун шүтэн бишрэгчдийн "Барбиг найз залуутай болгооч" гэх хүсэлтийн дагуу бүтээгдсэн түүхтэй.
#14 Ажилгүй Кен. Барби хүүхэлдэй эмч, сувилагч, сансрын нисгэгч, багш гээд л 200 гаруй өөр төрлийн ажилтай байдаг бол Кен хүүхэлдэй дөчөөд төрлийн ажилтай байдаг гэнэ.
#15 Барби аралд ус байдаггүй...
#16 Барби аралд хэн ч хэнд ч захидал бичдэггүй. Учир нь зүгээр л нэгнийдээ очоод ярилцчихдаг.
#17 Та хүсвэл амралтаараа Малибуд байрлах Airbnb-ийн Барбины цамхагт амарч болно.
#18 Грета Гервиг "Barbie" кино өөрийнх нь найруулагчийн карьерийг дуусгах вий гэхээс айж байжээ.
#19 Киноны хувцас загварын багийнхан 11 долоо хоногийн дотор кинонд хэрэглэсэн сая сая хувцсыг урлаж дуусгажээ.
#20 Эцэст нь, киноны дууг хүлээн авна уу
Эх сурвалж: Buzzfeed