Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Онон-Балжийн голыг ЮНЕСКО-гийн “Шим мандал”-ын нөөц газарт бүртгэлээ


Чингис хааны өлгий, байгаль, түүхийн дурсгалт газруудын арвин их нөөц бүхий Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг 6-р сарын 14-ний өдрөөс ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал”-ын нөөц газарт бүртгэжээ. Тус газар Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Дадал, Баян-Адрага, Норовлин, Биндэр сумдын нутаг дэвсгэрт оршдог. 

Монгол улсаас ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд Их говийн дархан цаазат газрыг 1991 онд, Увс нуурын ай сав газрыг 1996 онд, Богд-Хан уулыг 1997 онд, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг 2002 онд, Дорнод Монголыг 2005 онд, Монгол Дагуурыг 2007 онд, Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг 2022 онд тус тус бүртгүүлсэн билээ. Мөн 2021 онд Увс нуурын хотгорыг ОХУ-тай хамтран ЮНЕСКО-ийн Хил дамнасан шим мандлын нөөц газар болгон бүртгүүлсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.17
Хачигны тухай таны мэдэхгүй 8 баримт
2
2024.04.10
Муурны дургүйг хүргэдэг 9 зүйл
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.