Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Харвардын их сургуулийн элсэгчдээсээ асуудаг топ 25 асуулт


Дэлхийн шилдэг их сургуулиудын нэгд зүй ёсоор бичигддэг Харвардын их сургууль шинэ элсэгчдээсээ асуудаг хамгийн түгээмэл асуултуудаа нийтэлжээ. Харвард элсэгчийг тэнцүүлэхээсээ өмнө тус сургуульд суралцах хүсэл тэмүүлэлтэй, төгсөх чадвартай эсэхийг дараах асуултуудаар багцлан танин мэдэхийг хичээдэг байна. Мэдээж эдгээр нь хамгийн түгээмэл асуултууд бөгөөд элсэгчийн өргөдөл өгч буй тэнхим, мэргэжил, хувь хүний онцлогоос хамааран өөр өөр олон мянган төрлийн асуулт асууж болохыг санаарай.

#1 Та яагаад Харвардад суралцах болов? 

#2 Та энэ хөтөлбөрт тэнцсэнээр юу сурахыг хүсэж байна? 

#3 Дэлхий даяар олон зуун сургууль энэ мэргэжлийг олгодог. Яагаад заавал Харвард гэж? 

#4 Хичээл сургалтаас гадуур та юу хийдэг вэ? 

#5 Ямар туршлагын үүднээс энэ чиглэлээр суралцахаар шийдсэн бэ? 

#6 Өөрийгөө 10 жилийн дараа хэрхэн харж байна? 

#7 Элсэлтийн өргөдөл авч буйг хэзээ, хэрхэн олж мэдсэн бэ? 

#8 Суралцах хугацаандаа хэнтэй танилцаж ямар туршлага хуримтлуулна гэж найдаж байна? 

#9 Та дарамт шахалтан дор сайн ажиллаж чаддаг уу? 

#10 Найзууд тань таныг ямар хүн гэж тодорхойлох вэ? 

#11 Та ... мэргэжлийг эзэмшихээр өргөдөл өгчээ. Чухам ямар салбарыг нарийвчлан сонирхож байна? 

#12 Өөрийн хамгийн том амжилтаа хуваалцаач? 

#13 Таны эргэн тойронд ямар хүмүүс хамтдаа хөгжин суралцаж болох вэ? 

#14 Таны бодлоор ямар хүмүүс хүссэн зорилгодоо хүрч чаддаг вэ? 

#15 Та амжилтыг хэрхэн тодорхойлох вэ? 

#16 Та мэргэжлээ эзэмшсэнийхээ дараа нийгэмдээ ямар ач тус өгч чадах вэ? 

#17 Та Харвардын шаардлага, дотоод дүрэм журмын талаар хэр мэдэх вэ? 

#18 Та багийн ямар тоглогч вэ? Багт ямар үүрэгтэй ажилладаг вэ? 

#19 Та үүнээс өмнөх боловсролоо эзэмшихдээ юу сурсан бэ? 

#20 Та өөрийнхөө тухай бидэнд товч бөгөөд тодорхой танилцуулаач? 

#21 Та яагаад Харвардад суралцах эрхтэй хүн бэ? 

#22 Та гэр бүлийнхээ тухай хуваалцаач? 

#23 Та үүнээс өмнөх боловсролоо эзэмшихдээ ямар салбарын ямар хичээлд хамгийн их дурласан бэ? 

#24 Тэгш хүртээмжтэй боломжийн талаар та ямар бодолтой байдаг вэ? 

#25 Та ямар судалгааны чиглэлүүдийг сонирхон судлах хүсэлтэй вэ? 

Эх сурвалж: HBR

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.04
Playlist: Өнөөдрийнх шиг ийм л цаснаар сонсож баймаар 10 дуу
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Арванхоёрдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
Уржигдар
Алдартай оддын унах дуртай LEXUS брэндийн автомашинууд
3
Уржигдар
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
санал болгох
1
Уржигдар
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
Уржигдар
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
3 өдрийн өмнө
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.