UBLife Logo
Newsfeed

12 ордыг газрын гаваар ортол муулах "зэвүүн" зурхай (Парт 2)

О.Анхзаяа
О.Анхзаяа
12 ордыг газрын гаваар ортол муулах "зэвүүн" зурхай (Парт 2)

2021 онд ийм нэгэн зурхай оруулж байсан бөгөөд орд болгоны зэвүүн талыг малтан гаргаж ирж байсан билээ. Та бүхэн тэрхүү зурхайг ЭНД дарж унших боломжтой.

Харин өнөөдөр үргэлжлүүлэн муулангаа, зөвлөгөө өгөх зурхай оруулах гэж байна. Хэрэв та хэн нэгэнд дургүй бол тэр хүнийхээ гаргадаг сөрөг зан чанарыг зурхайнх нь ордны муу чанаруудтай харьцуулж хэр таарч байгааг нь дүгнээрэй. Мөн найзууддаа ямар муухай зантайг нь дуулгаарай. Мэдээж өөрийгөө ч сонжоод үзээрэй.

Сул тал, муухай зан чанарыг нь ширүүн үгээр хатуу хэлсэн ч битгий гомдоорой. Дараа нь сайхан талуудыг магтсан зурхай хийж өгнө өө.


Хонь

"Хэрцгий үнэнд"-д дуртай гэгддэг энэ ордныхон өөрсдөө үнэнийг хүлээн зөвшөөрөхдөө маруухан улс. Өөрийнх нь тухай ганц үнэн шүүмжлэл хэлэхэд л нүд ам нь эргэлдээд, солонгос киноны ааштай хадам эх шиг болно. Мөрөөдөлдөө хүрэхийн төлөө их л хичээж байгаа мэт харагдавч нэг л алдаагаа дахин дахин, дахин дахин, бүр дахин дахин гаргахаас огт халширдаггүй. Бусдыг гомдоож, шаналгаж, хэцүү байдалд оруулж байсан мөчүүдээ байнга санаж явууштай хэрцгий нөхөд. Хийж байсан зүйлсээ битгий март. Өөрчлөгдөнө гэж худлаа амлалт бусдад өгөх ч хэрэгггүй. 

Үхэр

Хүргэлтийн хоол захиалж идэхээсээ өмнө эхлээд өр зээлээ төлж, тулсан байгаа төлбөрүүдээ хийвэл ямар вэ? Та бол өнөө цагийн күүл, сонирхолтой, чөлөөтэй амьдралтай, зугаа цэнгээний гол од нь биш зүгээр л архины хамааралтай нөхөр. Дэндүү залхуу байгаагаа "chill" байна гэж андуурдаг. Үнэндээ энэ чинь зүгээр л гунигтай. Босоод гэрээ цэвэрлэ, өрөө төл, хийх ёстой ажлаа дуусга, орой болгон Republik-т сууж байхаа боль. 

Ихэр

Энэ ордныхон зүгээр ч нэг хоёр нүүртэй хүмүүс биш бүр зурагт номын хуудсууд шиг эрээлжилсэн олон нүүртэй. Тэдэнтэй харилцахад 100 хувийн цэнэг байтугай, бүтэн цэнэгтэй хоёр powerbank ч багадна. Учир нь тэд дэндүү олон нүүртэй болохоор та өөр өөр хүнтэй чатлаж байна гэж андуурсных. Интернэт хайлтыг нь хянадаг тагнуулын ажилтан тэднээс болоод өөрөө сэтгэл зүйч дээр очдог болсон. Хэрэв тэднийг ямар нэг зүйлдээ маш сайн гэвэл хүмүүст траума үлдээхдээ л сайн байх.

Мэлхий

Ихэнх хүүхэд дөрвөн нас хүрэхдээ бусад хүний бодол, мэдрэмжийг өөрсдийнхөөс нь өөр юм байна гэдгийг ойлгох чадварыг өөртөө суулгаж эхэлсэн байдаг. Харин энэ ордныхон хөгжлийн яг тэр үе шатаа алгассан мэт байдаг. Өөрөөсөө өөр хэнийг ч ойлгодоггүй, ойлгох хүсэлгүй байдал нь хуурамч зөөлөн байдалд нь бага зэрэг халхлагддаг. Бусдад сэтгэлийн зөвлөгөө өгч, зааж зааварлах гэж их оролдоно оо, хөөрхөн. Гэхдээ түүнийгээ TikTok дээрээ л хий. 

Арслан

Сэрэх цаг чинь болсон байна, босож хүмүүсийг зовоох ажлаа эхлүүлээрэй. Бас интернэтээс таних танихгүй хүмүүсийн анхаарлыг татахгүй л бол амьд явж чадахгүй юм шиг санагдаж байгаа байх, сторигоо оруулаарай. Өөрийнхөө тухай цаг минут тутам боддогоо ганц секунд л болиулж чаддаг сан бол уг нь хорвоо ертөнц ямар өөр вэ гэдгийг тэд харж болох л байсан. Тэдний утасны камер амьтай байсан бол "Одоо болно шдээ, больё л доо" гэж хэлэх байсан. Ингээд л бодохоор хажууд нь байгаа хүмүүс ааш араншинтай нь зохицох гэж яаж махаа иддэгийг харж болно.

Охин

Өчнөөн олон хуанли худалдаж авахаа больж үз, хэн ч чамтай төлөвлөгөө зохиохгүй. Хүмүүсээс олж харсан өчүүхэн алдааг хүртэл зүгээр өнгөрөөж чаддаггүйгээсээ болоод найзгүй байгаад чинь гайхах зүйлгүй. Ямар ч мэргэжилтэй байлаа гэсэн одоо карьераа шууд бөөс түүгч, явдаг үг үсгийн алдаа шалгагч болгож болно. Учир нь бусдын алдаа дутагдлыг олж харна, түүнэ гэдэг өөрийн чинь хамгийн сайн чадах ганц зүйл. Хорон санаатны дүр сонголтод ямар ч шалгалтгүй тэнцэж, дүрээ жинхэнэ утгаар нь бүтээж чадах болохоор жүжигчний мэргэжил сонгосон ч болж байна. 

Жинлүүр

Хүн яаж тийм олон буруу шийдвэр гаргаж болдгийг бодитоор мэдрүүлж бас гайхшруулж явдагт баярлалаа. Зарим зүйл дээр бид "хамгийн муу" жишээг харж байж л өөрсдөдөө өөрчлөлт хийж чаддаг шүү дээ. Тиймээс хүмүүст тус болж байгаа нь магтууштай. Зарим хүний хувьд тэдний хажууд ганц секунд байна гэдэг зовлон л гэсэн үг. Бусдын амьдралдаа уулзсан хүмүүсээс хамгийн олон удаа "Ямар чөтгөр нь вэ" гэж бодогдуулсан хүмүүсийн нэг.

Хилэнц

Энгийн хүмүүс уг нь өөр шиг чинь байнга ингэж хорон санаатан лугаа аашлаад байлгүй аятайхан амьдардаг гэдгийг мэднэ биз дээ? Энэ ордныхон бол ямар нэг учир шалтгаанаас болоод, өшөө авах гээд ч юм уу болсон Диснейн хорон санаатан биш, харин аймшгийн кинон дээрх хорон санаатан юм. Бусдыг шаналгаж зовоохын оронд хааяа тэр мэдрэмжүүдээ өөртөө хадгалж байвал ямар вэ? Зөвлөгөө гэж үү? Зүгээр л цай уугаад, тайвширч үз. Эргэн тойрноо хар, амьдралдаа өөрчлөлт хий, аялж зугаал, цэцэг үнэрлэ, эмчид үзүүл. 

Нум

Энэ ордныхон ихэнхдээ хүмүүс өөрсдийнх нь ямар чөтгөрөө яриад байгааг ойлгохгүй байгаа гэдгийг өөрсдөө ойлгодог болов уу? Судалгаанаас харахад тэдэнтэй ярилцсан хүмүүсийн 70 хувь нь юу ярих гээд байгааг нь ойлгоогүй, үлдсэн 30 хувь нь ойлгож байгаа ч зүгээр л солир ирээд өөр дээр нь уначихаасай, тэгвэл дахиж яриаг нь сонсохгүй дээ гэж боддог байна. Байнга, үргэлж, цаг тутамд хэл амаараа бусдын дургүйг хүргэж чаддаг байдал нь судлагдахуйц хэмжээний онцгой. Хүмүүстэй хэрхэн аятайхан харилцах тал дээр сургалтад суухыг зөвлөмөөр байгаа ч тэр сургалтын газар араас нь хаалгаа барих байх. 

Хумх

Хэрэв маргааш дэлхийг орхин нисвэл хэн ч анзаарахгүй байж мэдэх төрлийн хүмүүс. Утга учиртай харилцаа бүтээхийн төлөө тэд харь гараг руу ч нисэж чадах боловч тэндээ очоод ч тийм харилцаатай учирна гэдэг эргэлзээтэй. Маш том том санаа бодол, хүсэл зорилго толгой дотор нь эргэлдэх боловч түүнийхээ ард гарч чадах эсэх нь өөрсдийнх нь хувьд ч нууц хэвээр үлдэнэ. Саяхан инээмсэглэж байсан тэд хормын дараа мөрлөнгөө алдаад зөрөх вий. Delusional.

Матар

Хүн болгонтой дээш өгсөж буй шатны гишгүүр шигээ харьцаж, хандаж болохгүй ээ, болохгүй. Бусад хүмүүс өөрийнх нь үнэн дүр төрхийг мэддэг ч Матрын ордныхон өөр хүн шиг харагдах гэж их л хичээдэг. Хүмүүс үдэшлэгт зугаацах гэж л очдог байтал тэд дотроо ямагт өөр санаа агуулна. Магадгүй өөрт нь тус нэмэр болох хүнтэй танилцана гэдэг ч юм уу, ямар ч бодол тэр толгой дотор эргэлдэж байлаа гэсэн ихэнхдээ л өөрийнхөө төлөө бусдыг ашиглах гэсэн санаа байдаг. Хүйтэн, хол хөндий байдлаа арилгахыг хичээвэл зохино. Өөр хэн ч тэдэн шиг болзооны аппликэйшн дээр "Хобби" хэсэгт "Ажил" гэж бичихгүй. 

Загас

Ажлын маань загасны ордныхон намайг гайгүй юм бичээрэй хэмээн дарамталсан учир юу ч бичихгүй байхаар шийдлээ. Учир нь "гайгүй" юм гэж байхгүй болохоор. 

Энэ ордныхонд зориулсан ганц л өгүүлбэр байна. Эмчилгээнд яв.

Эх сурвалж: Хаа сайгүйгээс болон эргэн тойрныхон дундаасаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
20
2
1
1
2
1
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.