UBLife Logo
Newsfeed

12 ордыг газрын гаваар ортол муулах "зэвүүн" зурхай

12 ордыг газрын гаваар ортол муулах "зэвүүн" зурхай

Арван хуруу тэгш хүн гэж байдаггүй. Зурхайн 12 ордныхон ч өөр хоорондоо харилцан адилгүй зан ааштай байдаг билээ. Тэгвэл өнөөдөр бид 12 ордны муу зан чанарыг малтаж гаргах гэж байна. Хэрэв та хэн нэгэнд дургүй бол тэр хүнийхээ гаргадаг сөрөг зан чанарыг зурхайнх нь ордны муу чанаруудтай харьцуулж хэр таарч байгааг нь дүгнээрэй. Мөн найзууддаа ямар муухай зантайг нь дуулгаарай. Мэдээж өөрийгөө ч сонжоод үзээрэй.

Сул тал, муухай зан чанарыг нь ширүүн үгээр хатуу хэлсэн болохоор битгий гомдоорой. Дараа нь сайхан талуудыг магтсан зурхай хийж өгнө өө.


ХоньМаш тэвчээргүй, өөрийгөө босс шиг боддог, шаардангуй, захирангуй, "новшийн" зөрүүд зантай. 

Өөрийн түргэн хэмнэлтэй, завгүй мэт амьдралын хэв маягтаа хүлэгдэж амьдардаг. Түүнээсээ болоод үргэлжид бухимдуу, цухалдуу байдалд байдаг. Өчигдөрхөн л бүх дэлхийг өөрийн болгохоор зориг шулуудсан бол өнөөдөр тэр зорилгодоо хүрээгүйдээ бухимдаж өөрийгөө хараадаг тийм л тэвчээргүй адгуу, яачихсан юм бэ дээ гэж гайхмаар хүмүүс. Тэд өөрсдийн зөв гэдэгт итгэлтэй байгаа үедээ илжиг шиг зөрүүд байж чадна. Бас нэг тэгье гээд, нэг больё гээд савладаг шийдвэрүүд нь бусдыг боож үхмээр санагдуулна.

Үхэр

Гэнэн материаллаг үзэлтнүүд. Эд хөрөнгөөрөө бусдын дээр гарах гэж үзэлцсээр эцэс сүүлд нь өөрийгөө булшилж дуусагчид.

Тариалангийн талбайд ажилладаг шар үхэр шиг л өдөр шөнөгүй, өглөө оройгүй, амрахаа мэдэхгүй ажилладгаараа ашигтай ажлын малнууд. Эдэлж хэрэглэж, өмсөж зүүх зүйлсээрээ бусдын доор орох нь түүнийг хамгийн ихээр бухимдуулна. Өнгө мөнгөний амтанд нэг л орсон бол өөр хэн ч түүнийг ажиллахаас, хөрөнгө цуглуулахаас болиулж чадахгүй тийм л шуналын хар дэвүүд.

Ихэр

Зальтай, бусдыг төөрөгдүүлэхдээ сайн, хоёр нүүртэнгүүд.

Адтай сэргэлэн зантай ч дандаа түүнийгээ буруугаар ашиглаж бусдыг хохироож, өөртөө ашиг хонжоо олдог хөгийн бэртэгчид. Тэд бусдын тархийг хэрхэн угаахаа мэддэг, ямар ч нөхцөл байдалд уснаас хуурай гарч ирэхийн тулд хууран мэхлэлтийг аймшигтайгаар ашиглах болно. Тэдний муу талыг ойлгосон бол чи болгоомжтой байсан нь дээр шүү. Учир нь тэд өөрсдийн оюун ухаандаа боловсруулсан луйврын тоглоомоороо чамайг тэнэгтүүлж дуусгах болно.

Мэлхий

Хаврын тэнгэр шиг ааштай, хөгийн зантай.

Мэлхийнхэн солонгон аашаараа алдартай. Тэд зурхайн ордны хамгийн муу хүмүүсээр нэрлэгддэг тохиолдол их төдийгүй хамгийн Эмзэг Мэдрэмжгүй Ойлгомжгүй, усан нүдэнгүүд. Хэрэв тэдний дургүйг хүргэх юм бол тэд их тэсрэлтээс ч томоор дэлбэрч хавь ойрынхоо хүмүүсийг тэсвэрлэхийн аргагүй байдалд оруулдаг тийм л балиар авиртай. Хэрэв тэд хүндхэн өдрийг өнгөрөөсөн бол чи газрын гаваар алга болж байгаад маргааш нь түүнтэй уулзсан нь дээр.

Арслан

Хоосон цэцэрхэгчид, бусдыг дарамтлагчид, шүүмжлэл даадаггүй эмзэг дэлбээнүүд.

Толгойд нь эргэлддэг том жижиг баахан төлөвлөгөө, төсөөллөө биелүүлэхийн тулд бусдыг захирч, шаардангуй харьцан, бодож санаснаа бодит болгохийн тулд тэнэгтэж өгнө. Шүүмжлэл, зэмлэлд тэд нэг бол эмзэглэнэ, нэг бол огтхон ч хүлээж авдаггүй өөрийнхөөрөө зүтгэгчид. Бусдын анхаарлыг татахын тулд бүхнийг хийдэг. Хийж байгаа зүйлийнх нь ихэнх нь дандаа тэнэг үйлдэл байдаг.

Охин

Бүдүүлэг, хэт шүүмжлэмтгий, шаардлагагүй хэм хэмжээнд бусдыг байлгах гэдэг.

Охины ордныхон бага зэрэг төгс байдлыг эрхэмлэгчид байдаг. Үүний улмаас бусдад байнга хэмлүүлж, шүүмжлүүлдэг. Хагас дутуу хийсэн ажил тэднийг уурлуулж, тэсвэрлэхийн аргагүй болгодог. Өөрийн боловсруулсан, байж боломгүй хачин стандартдаа эргэн тойрныхоо хүмүүсийг оруулах гаж сонирхолтой. Орд нь л "охин" гээд зөөлөн сонсогдож байгаагаас биш үнэндээ бол тэд хорон санаатай эмгэн шулмууд юм. Түүхэнд үлдсэн дийлэнх цуврал алуурчид энэ ордных байдгийг санах хэрэгтэй. Ер нь л эвгүй гарууд.

Жинлүүр

Хууран мэхлэлтэд гаргуун, худлаа чалчихдаа мастер.

Ялдам, дур булаам байдлаараа хэний ч тархийг эргүүлж, хүссэн бүхнээ салгаж чадах ч өөрөө ч гэсэн маш гэнэн итгэмтгий учраас бусдын атганд орох нь амархан. Өөрсдөө сайн сайхны төлөө байхыг хичээдэг ч бусдын дайралтад хариу барих гэж өөрийн чадвараа ашигласаар байгаад дайсны талын дүр болчихдог. Өрсөлдөгчдийнхөө шидсэн зүүний хариуд жад шидэж мэдэх тийм л өс хонзонгийн цэцгүүд. Гадаад төрх байдалд нь хууртав аа.

Хилэнц

Түрэмгий, эрхэндээ оруулагч, донтогч.

Хилэнцийнхэн бол тэд чамайг таалдаг эсвэл чамд дургүй гэдгээс хамаараад хамгийн сайн хүн эсвэл хамгийн адгийн амьтан юм. Хэрэв тэд чамд дургүй бол өөрийн түрэмгий, хэрцгий зангаа хормын төдийд илчилж, дотроо нууж байсан адгийн, садист зангаа мэдрүүлэх болно. Заримдаа тэд аливаад хэт гүн орж, ухаанаа гээчих гээд байдаг донтогчид. Өнгөрсөнтэйгөө зууралдаж, гомдол хорсол өвөртлөх гээд байдаг гүргэр гарууд.

Нум

Мэдрэмжгүй, тэвчээргүй, ямаан омогтой.

Орчин тойрон, нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран өөрийн хэлэх гэсэн зүйлээ шууд хэлнэ. Эвтэйхэн аргадаж, аятайхан ойлгуулна гэж тэд мэдэхгүй. Хэн нэгнийг шархлуулах мэдээ байсан ч огтхон ч санаа зовохгүйгээр хэлэх мэлгэрүүд. Энэ зан нь олон хүнд тэднийг ямар ч мэдрэмжгүй хүн гэдгийг харуулдаг. Нумынхан бас зурхайн хамгийн тэвчээргүй ордуудын нэг. Хэн нэгэн тэдний үйл хэргийг удаашруулж, сатааруулахад л сандран, учраа олохоо байж, тэрүүгээр нэг дүнхүйрч өгнө дөө. Тэд дотроо орших тэр их эрч хүчээ заримдаа буруу зүйлд ашиглах гээд байдаг. Дээрээс нь бас хутга харцтай гэж байгаа.

Матар 

Гутрангуй үзэлтнүүд, их мэдэгчид, бусдын сэтгэлийг өчүүхэн ч хайхардаггүй хөлдүү төмснүүд.

Өөрсдийгөө мундаг том хүн, бодитоор сэтгэгчид гэж боддог боловч юмсыг дандаа сөрөг талаас нь харж, дүгнэдэг сөрөг энергиүд. Матрын ордныхныг мулгуу санаагаа хаа сайгүй ярьж эхлэхэд нь хүмүүс бухимдаж, бушуухан эндээс зайлъя гэж боддог. Хүний хошигнолыг хүртэл бодитоор тусган авч, жинхэнээсээ хариу үйлдэл үзүүлдэг мэдрэмжгүй гарууд. Бурхан хүмүүст мэдрэмж тарааж байхад энэ хүмүүс яг хаачсан байсныг үнэндээ мэдэхгүй байна.

Хумх 

Хэт хаагдмал, үхмэл, ойртоход хэцүү, яг л Хойд Солонгос гэсэн үг.

Тэдний амнаас үг унагаана гэдэг чулуу шахаж шүүс гаргахаас хэцүү. Өөрийгөө тойруулж Мексикийн хана шиг өндөр хаалт босгодог. Аливаа зүйлтэй зөвхөн өөрсдийн аргаар л нүүр тулдаг. Ийм хаагдмал улсуудын талаар өөр ямар нэгэн мэдээлэл одоогийн байдлаар алга тул бичих зүйл энэ хүрээд дууслаа. Арай арай. 

Загас

Өөрийгөө өрөвдөгч, шийдэмгий байдал -100, барьсан тавьснаа мэддэггүй балай юмнууд 

Чухал шийдвэр гаргах болбол тархи нь масслаж, саатал үүснэ. Пентиум-3 юм уу хаашаа юм. Зэн буддизмийн төлөвт ортлоо бодол санаагаа цэгцэлсэн ч гэсэн юмаа мартаж, гээж, үрэн таран хийсээр байдаг. Аливаа зүйлийг дандаа сөрөг талаас нь төсөөлж, өөрийгөө гол дүрд нь зовж шаналж байгаа мэтээр тоглуулан төсөөлж, өөрийгөө өрөвддөг. Ер нь л drama queen-үүд! 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
15
1
0
1
2
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.