Англи шинэ үг цээжлэхээр хичээж байгаа ч нэг л үр дүн муутай байна уу? Тэгвэл хамгийн үр дүнтэй нь сая сая хэрэглэгчдээр батлагдсан дараах аппликейшнүүдийг ашиглаарай. Шинэ үгийг дан ганц шууд утгаар нь цээжлэх бус олон салаа утга, өгүүлбэр, язгуур үг дагавартай нь хамт тогтоовол хэрэглэхэд хялбар бөгөөд тархинд хоногших үр дүнтэй байдаг.
1. VocabTube: Бичлэг үзэнгээ англи хэлний үгсийн сангаа нэмэгдүүлэх
Кино, цуврал, нэвтрүүлэг, хөгжилтэй шоу үзэнгээ өдөр тутмын хэрэглээний үгсийн утгатай англиар танилцан үгсийн сангаа нэмэгдүүлэх боломжтой. VocabTube нь TED гэх мэт үр өгөөжтэй бөгөөд сонирхолтой сувгуудын бичлэгийг санал болгоно.
2. YouGlish: Өргөн хэрэглээний үгсийн сангаа нэмэгдүүлэн, зөв дуудлага хэрэглээнд суралцах
Хамгийн шилдэг толь бичиг, үгсийн сангийн аппликейшн хайж байвал танд YouGlish тусалж чадна. Өдөр тутмын хэрэглээний үгсийг төрөлх англи хэлтэй хүмүүс хэрхэн ашигладаг, ямар ямар хэлбэрүүдэд хувирдаг зэрэг хэрэгтэй бүхий л агуулгыг танд харуулна. Өөрийн сонгосон YouTube бичлэгээс дурын үгсээ тольдон харж болох нь их сонирхолтой.
3. Burning Vocabulary: Өөрийн сонирхсон үгсээ цуглуулан, карт болгон цээжлэх
Үг цээжлэх зорилгоор уйтгартай сайтууд нээх бус өөрийн хүссэн чиглэлийн сонирхолтой нийтлэл, бичлэг үзэнгээ мэдэхгүй үгсээ карт болгон цээжилбэл ямар уу? Сошиал медиа, Netflix-ийн кинонуудаас ч дурын үгээ хайх боломжтой.
4. WordUp: Өргөн хэрэглээний, ярианы үгсийг практик байдлаар сурах
WordUp дотор 600 мянган кино, цуврал, мэдээ, нэвтрүүлэгт хамгийн их давтагддаг үгсийн сангийн баялаг цуглуулга бий. Эхлэхдээ өөрийн түвшинг тодорхойлоод өөрт тохирсон үгсийг сураарай.
5. Word of the Hour: Өдөр бүр 24 шинэ үгийг хэзээ ч үл мартахуйц сайн тогтоох
Өдөрт 24 цаг бий. Цаг бүр нэг шинэ үг сурвал жилийн дотор та 8760 үгсийн сантай болсон байна. Нэг үгийг хэрэглээний утгууд, салаа утга, өгүүлбэр, ойролцоо эсрэг утгат үгстэй нь хамт сурчихвал ямар ч түвшинд асуудалгүй хэрэглэж чадна.