UBLife Logo
Newsfeed

Биеийн галбираар тань ХЭЗЭЭ Ч өмсөх хэрэггүй хувцсыг хэлж өгье

Г.Сүрэн
Г.Сүрэн
Биеийн галбираар тань ХЭЗЭЭ Ч өмсөх хэрэггүй хувцсыг хэлж өгье

Юун түрүүнд өөрийнхөө биеийн галбирыг аль төрөлд нь хамаарахыг ажиглаарай. 

1. Элсэн цаг

Таны бие: Таны бэлхүүс нарийхан бөгөөд ташаа, цээж илт ялгарч харагддаг. 

Хамгийн зохихгүй хувцас:

Цээжнээс доош шууд унжсан даашинз болон топ. Таны биеийг маш том харагдуулахаас гадна таны биеийн хамгийн сайхан хэсэг болох бэлхүүсийг далдлах болно. 

2.Дөрвөлжин

Таны бие: Таны биеийн цээж, ташаа ижил хэмжээтэй бөгөөд бэлхүүс үл ялиг ялгарч харагддаг. 

Хамгийн зохихгүй хувцас:

Цээж, ташаа хоёрын аль нэгийг хэт тодотгосон хувцас таны биеийг тэнцвэргүй, зохимжгүй харагдуулна. 

3. Гурвалжин хэлбэртэй

Таны бие: Ташаа нь бэлхүүс цээжнээс ялгарч харагддаг биеийн галбир.

Хамгийн зохихгүй хувцас: 

Өргөн ташаатай учир ташаагаа хэт тодотгох нь биеийн тэнцвэрийг алдуулж, цээжийг улам жижигхэн онцгой харагдуулах болно. 

4. Алиман хэлбэртэй 

Таны бие: Таны биеийн бэлхүүс өргөн. ташаа, цээжнээс давж харагддаг. 

Хамгийн зохихгүй хувцас: 

Алим хэлбэрийн биенд цээж болон ташааг тодотгож бэлхүүсийг барьсан хувцас тэнцвэртэй харагдах болно. Хэт богино шорт, бүтэн биеийг барьсан бариу хувцас болон давхарласан олон хувцас зохимжгүй. 

Эх сурвалж: Elle

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.