UBLife Logo
Newsfeed

Улаанбаатар хотод есдүгээр сард хийж болох хамгийн гоё 9 зүйл

Улаанбаатар хотод есдүгээр сард хийж болох хамгийн гоё 9 зүйл

Есдүгээр сар айсуй. Миний хамгийн дуртай цаг үе. Миний төрсөн өдөр болдог болохоор ч биш, ер нь л хамгийн гоё үе одоо тохиодог юм шиг санагддаг. Дараах зүйлсийг туршаад үзээрэй.


1. Шүхрээр нисэж үзэх

Цоо шинэ мэдрэмжийг авч, өөрийн дэггүй, галзуу чанараа сэрээгээрэй. Намрыг дулаахан бас үзэсгэлэнтэй байгалийг дээрээс тольдох шиг сайхан зүйл байхгүй. 

2. Жимс, ногоо даршилж хадгалах, ликёр хийх

Өөрийн гараар ногоо даршилж, жимсний чанамал бэлдэж, ликёр хийж үзэхэд таатай цаг үе. Би лав хөл хорионы үед өөрөө янз бүрийн жимсээр ликёр хийж дараад, дараа нь найзууддаа бэлэглэж байсан. Амт бол тасархай!

3. Хэллоуны хувцас чимэглэлээ гараар урлаж эхлэх

Намар болоход хамгийн түрүүнд бодогдож сэтгэл хөдөлдөг зүйлсийн нэг бол Хэллоуны баяр. Энэ баяраар ямар дүрд хувирах вэ гэдгээ эртнээс бодоод, бэлдэж эхэлбэл, өөрийн гараар хийвэл сонирхолтой биш гэж үү?

4. Агаарт гарах, өдрийн зугаалга хийх

Намрын налгар, дулаахан өдрүүдэд найзуудтайгаа эсвэл гэр бүлээрээ, хосоороо хоол унд, амттан авчраад, бүтээлэг дэвсээд амарч суух ч бас сайхан шүү.

5. Мориор зугаалах 

Байгалийн сайхныг хамгийн гүн мэдрэх боломж бол морьтой аялах. Та байгальтай нэгэн бүхэл болсон мэт санагдах болно.

6. Шинэ номууд уншиж эхлүүлэх (Уран зөгнөлт, ид шидийн, аймшгийн)

Намар уншихад хамгийн тохиромжтой номууд бол аймшгийн, уран зөгнөлт, ШУ-ны уран зөгнөлт, ид шид, нууцлаг ертөнцтэй холбоотой ном байх болно. Та тэс өөр ертөнцөөр аялж, гайхалтай номуудын амтанд шунаарай.

7. Навчны наамал хийх

Шарласан навчис цуглуулаад хамтдаа ямар нэгэн бүтээл урлаад, дараа нь хадгалж үлдэхэд үнэхээр дурсамжтай байх болно.

8. Галт тэргээр аялах

Намрын ой мод, зам харгуй ямар үзэсгэлэнтэй билээ дээ. Тэр тусмаа галт тэргээр явж байхдаа дуу сонсоод, цонхоор харж явахад та намрын дахин давтагдашгүй өнгө төрхийг олж харах болно.

9. Парк дээр тоглох

Дулаахан хувцаслаад, хүссэн бүх тоглоом дээрээ ханатлаа тоглоод аваарай. Өвөл болж, парк хаагдахад дараа зун хүртэл хүлээхэд дэндүү урт юм шиг санагдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.