UBLife Logo
Newsfeed

Хэтэрхий хүчтэй үнсэлцсэн хятад залуу түр хугацаанд сонсголоо алджээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хэтэрхий хүчтэй үнсэлцсэн хятад залуу түр хугацаанд сонсголоо алджээ

Хятад залуу найз бүсгүйтэйгээ 10 минутын турш хүчтэй үнсэлцсэний улмаас түр хугацаанд сонсголоо алдаж, түргэн тусламж дуудахаас аргагүйд хүрчээ. Ханжоу мужийн телевизийн мэдээлснээр наймдугаар сарын 22-нд Хятадын Валентины баяр тохиодог бөгөөд баяраа тэмдэглэж сэтгэл хөдлөлөөр хэтэрхий чанга үнсэлцсэнээс залуугийн сонсгол алдагдсан байна. 

Үнсэлцэж байхад залууд хөөс чийхрах чимээ сонсогдож, зүүн чих нь өвдөж, удалгүй хоёр чих нь юм сонсохоо больжээ. Улмаар эмнэлэгт очиход хэнгэрэг нь цоорсон нь тогтоогдсон байна. Залуу эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эдгэрэхэд хоёр сар шаардлагатай гэнэ. 

Ийм хүчтэй гэмтэл нь хүчтэй зодоон, зам тээврийн осол, усанд шумбах, агаараас хүчтэй нисэх үеэр л тохиолддог аж. Үнсэлцэх үед нэгнийхээ амьсгалыг хүчтэй сороход хэнгэрэг цоорох тохиолдол гардаг болохыг эмч нар анхааруулж байна. 

Эх сурвалж: South China Morning Post 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
11
0
0
0
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.