UBLife Logo
Newsfeed

Таны хэзээ ч тусалж, өөрчилж чадахгүй 5 төрлийн хортой хүн

Г.Сүрэн
Г.Сүрэн
Таны хэзээ ч тусалж, өөрчилж чадахгүй 5 төрлийн хортой хүн

Нэг л хүн бидний амьдралыг өөрчилж, нэг л хүний хэлсэн сайхан үгийн дэмээр хүн амьдралыг харах өнцгөө ч өөрчилдөг нь гайхалтай. Гэвч бидний хэзээ ч тусалж, өөрчилж чадахгүй "хортой" төрлийн хүмүүс ч бий. Тэднийг нэгэнт өөрчилж чадахгүйгээс үзэн ядах бус хүлээн зөвшөөрч, өөрийнхөө амьдралд анхаарлаа хандуулсан нь дээр. 

#1 Мөнхийн хохирогчийн сэтгэлгээтэй хүн

Бүх зүйлд өөрөө л хохирч, дутуу үнэлэгдэж байдаг, аливаа асуудалд өөрөө л хохироод бусдыг үргэлж буруутгаж байдаг хүмүүсийг та тийм ч амархан өөрчилж чадахгүй. Аливаа харилцаанд хоёр тал байдаг учир үргэлж нэг тал нь хохирч, нэг тал нь давуу эрхтэй байна гэж үгүй. Мөн хохирогчийн сэтгэлгээтэй хүн өөрийн хүчээр хөдөлмөрлөж амжилт бүтээл гаргахыг хүсдэггүй. Үргэлж бусад хүмүүс өөрийг нь илүүд үзэж, илүүчилж байх ёстой гэж бодохоос өөрөө тусалъя гэж бодох ч үгүй. 

#2 "Би" төвтэй, өөрийгөө хэт эрхэмлэн бусдыг дорд үзэгч 

Нарциссист, өөрийгөө өмөөрөн хамгаалагч хүмүүсийг харилцааны эхэн үед таних маш хэцүү. Тэдэнтэй удаан хамт байхад өөртөө итгэх итгэлээ алдаж, өөрийгөө үнэлэн хүндэтгэх сэтгэлээ бага багаар гээх болно. 

#3 Худал хуурмаг, үнэнч бус хүн 

Өөртөө үнэнч хүн л бусдад үнэнч хандаж чаддаг. Өөрийгөө хайрладаг, үнэ цэнээ мэддэг хүн бусад хүнийг ч үнэ цэнтэй гэж хүндэтгэдэг. Гэвч өөрийгөө ч ойлгодоггүй, үнэлдэггүй хүн бусдын сэтгэлийг дорд үзэж үнэнч бус хандах болно. 

#4 Заль мэхтэй хүн

Тэд таныг уярам зөөлөн ааш зангаараа татаж мэдэх ч цаанаа үргэлж өөр хүсэл сонирхол тээж явдаг. Танд туслах ч өөрөө цаанаа туслуулах мянган шалтгаан бэлдчихсэн цаг нь ирэхийг хүлээж байдаг. Чин үнэн сэтгэлээр бусадтай харьцах бус алдар нэр, хөрөнгө мөнгө, өнгөн талын далд сонирхол тээдэг хүнтэй сайхан нөхөрлөл үерхэл бүтээх хэцүү. 

#5 Амьдралыг үзэн ядагч

Өнгөрсөн дэх бүхий л хүнд хэцүү зовлон бэрхшээлээ одоо хүртэл өөртөө тээж, амьдралыг үзэж ядаж, бүх зүйлийг хамгийн муухайгаар төсөөлж яваа хүний дэргэд байвал та өөрөө ч адилхан хүн болно. Зовлон шаналал хань татах дуртай.

Эх сурвалж: Psych2Go

Illustrations: Brian Rea

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.