UBLife Logo
Дэлхий

Шууд нэвтрүүлгийн үеэр сурвалжлагчийн биед зүй бусаар хүрсэн эр баривчлагджээ

О.Анхзаяа
О.Анхзаяа
Шууд нэвтрүүлгийн үеэр сурвалжлагчийн биед зүй бусаар хүрсэн эр баривчлагджээ

Өнгөрөгч долоо хоногт Мадрид хотын гудамжинд болсон дээрмийн тухай мэдээлж байсан нэвтрүүлэгч эмэгтэй Иза Баладог шууд нэвтрүүлгийнх нь үеэр нэгэн эр ирж, биед нь зүй бусаар хүрсэн байна. 

Бичлэгт тус эрэгтэй нэвтрүүлэгч бүсгүйд ойртон ирж, биед нь шууд хүрч буйг буулган авсан байна. Дараа нь эмэгтэйгээс ямар телевизийн сувагт ажилладаг болохыг асууж шалгаасан бөгөөд эмэгтэй эвгүй байдалд орсондоо санаа зовсон байдалтайгаар "Бид шууд дамжуулалт хийж байна" хэмээн хэлж залууг цааш түлхэхийг оролджээ. 

Куатро телевизийн өөр нэгэн нэвтрүүлэгч студи дотроо байхдаа энэхүү үйл явдлыг харж байсан бөгөөд "Иза, саад болж байгаад намайг өршөөгөөрэй. Гэхдээ тэр дөнгөж сая чамд хүрчихсэн үү?" хэмээн асуусан байна.

Бүсгүй түүнд яагаад биед нь хүрч байгаа юм бэ хэмээн хэлсэн ч гэсэн залуу шуудхан эсэргүүцэж, өөрт нь хүрээгүй хэмээн мэлзжээ.

Бичлэг олон нийтэд цацагдсанаас хойш удалгүй мөнөөх залуу баривчлагдсан бөгөөд тус бичлэг ч мөн Твиттер дээр цацагджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.