Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлэг, үзлэг оношилгооны “NURA-Монгол” төв нээлтээ хийлээ


Хиймэл оюун ухааны технологид суурилсан эрт илрүүлэг, үзлэг  оношилгооны  “NURA-Монгол” төв нээлтээ хийлээ. Жилд 30 мянган хүнд үйлчлэх боломжтой “NURA Монгол” төвийг “Таван богд групп” нээж байна.  

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, аялал жуулчлал, авто зам, эрүүл мэнд, боловсролын салбарт төрийн  оролцоог бууруулж,  хувийн хэвшилд илүү боломж олгох зарчим баримтлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч эхлээд байна. Дараагийн чухал салбар бол эрүүл мэндийн салбар юм гэдгийг тэмдэглэлээ.

Мөн “Манай улсад хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоо эмчилгээний төв нээгдсэнээр онош тодруулах гэж цаг алддаг, өндөр үнэтэй шинжилгээнд хамрагдахаар Солонгос, Турк зэрэг улс руу явдаг байдлыг халах боломж бүрдэж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар төдийгүй улс орны эдийн засагт ч эергээр нөлөөлнө” гэв. Өмнө нь эрт илрүүлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ эмнэлгийн тусламж үйлчилгээ, үзлэг оношилгооноос шалтгаалан гадагш гарч буй валютын урсгалыг дотооддоо үлдээхүйц тоног төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээ бүхий компанийг дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд илэрхийлж байсан юм.

“NURA” төв нь Японы Фүжифилм корпорацын компьютер томограф, маммографи, дэкса  зэрэг эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан үйл ажиллагаа явуулдаг дэлхийд алдартай сүлжээ байгууллага юм. Япон, Энэтхэг улсад салбартай бөгөөд өдгөө Монгол Улсад гурав дахь салбараа нээж байна.
 

Эх сурвалж: Zasag.mn 

Хамгийн их уншилттай
1
Уржигдар
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
2
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
2023.09.27
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүү...
2
2023.09.25
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудыг хүлээн авч уулзлаа
3
2023.09.19
Британийн боловсрол, соёлын өдөрлөг ‘’Inspire Me Festival’’ есдүгээр сарын 23, 24-нд болно
санал болгох
1
9 минутын өмнө
Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг
2
1 цагийн өмнө
Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа
3
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.09.22 66.181.160.103

Хаана нээгдсэн юм бэ. Мэдээлэлээ гүйцэд өгвөл сайн бна

0 Хариулах