UBLife Logo
Кино

Намрын улирлыг төгс мэдрүүлэх шаргал навчис шиг 20 КИНО

Г.Сүрэн
Г.Сүрэн
Намрын улирлыг төгс мэдрүүлэх шаргал навчис шиг 20 КИНО

Навчис шаргалтах намрын улиралд л мэдэрч болох мэдрэмжүүд гэж бий. Бага багаар хүйтрэх цаг агаар, дулаахан хүрэм, урт ороолт, удалгүй цас болон хувирах зөөлөн бороо, хичээлийн шинэ жил, шинэ эхлэл, ургац хураалт, орхин одох, үдэн гаргах хөнгөн гуниг, хүйтэн өдөр атгах хайртай хүний дулаахан гар, намрын романс гээд л... Намрын улирлыг хамгийн гайхалтайгаар харуулан, шаргал навчсыг зүрхэнд мэдрүүлэх кинонуудыг хамтдаа үзэн энэ намрыг мэдэрцгээе. 

#1 Fantastic Mr. Fox 

Нэрт найруулагч Вес Андерсоны хөдөлгөөнт зураглалт анимейшн хэлбэрээр бүтээсэн "шаргал" бүтээл. Намрыг төгс мэдрүүлэх нь гарцаагүй. 

#2 Dead Poets Society

Намар, яруу найраг, гүн ухаан, нөхөрлөл, амьдралыг өөрчлөх гайхалтай багш, сургуулийн орчин гээд л танд таалагдах болно. Таалагдаад зогсохгүй ахин дахин үзэх хайртай бүтээл тань болно шүү. 

#3 Sweet November

Нэг сар л нэгэндээ дурлаад дараа нь юу ч үл хүлээлгүйгээр хайрлаж чадах уу? 

#4 Hocus Pocus

Намрын бүрэнхий үдшээр Аймшгийн баярыг сануулах "Hocus Pocus"-ыг үзэхгүй хэрхэн өнгөрч болох билээ? 

#5 October Sky

Нүүрс олборлогчийн хүү Хомер шөнийн тэнгэрт хөөрөх пуужин харснаар өөрийн пуужинг бүтээх хүсэлд автана. Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кино бөгөөд гол дүр үнэхээр НАСА-ын инженер болсон гэнэ шүү. 

#6 When Harry Met Sally

Шав шаргал өнгөөр будагдсан Нью-Йоркын хамгийн үзэсгэлэнтэй Централ паркт тэд хамгийн чухал яриагаа өрнүүлдэг...

#7 Little Women 

Сонгодог романаас сэдэвлэн бүтээсэн гайхалтай кинонд эгч дүүсийн хүсэл мөрөөдөл, уран зураг, театр, дуу хөгжим, уран зохиол гээд л урлаг ба намрыг харуулах үзэсгэлэнт холбоосууд их бий...

#8 Remember the Titans

1971 онд бүтээгдсэн энэхүү кинонд хөлбөмбөгийн багаа "баг шиг нэгдмэл" болгохоор хичээх ахлагчийн тухай өгүүлэх болно. Бас мэдээж намар... 

#9 Practical Magic

Хайрласан хүн нь үхлийн хараалтай эгч дүүс хараалыг арилгахаар ямар адал явдал, нууцлаг бүхнийг туулах бол? 

#10 Far From Heaven

Өдөр тутмын амьдрал, нийгмийн хэвшмэл ойлголтууд, арьс өнгө ба амьдралын ялгаатай байдлын талаарх хүнд сэдвүүдийг үзэсгэлэнтэйгээр хөндөн харуулсан бүтээл. 

#11 Autumn in New York

Намар шувтран өвөл ирэхийн үест Вилл Шарлотте хоёр харилцаагаа хааш явж буйг анзаарч эхэлнэ... Намрын дурлалын тухай нэг их гоё романтик кино үзэхийг хүсвэл "Autumn in New York"-ийг үзээрэй. 

#12 Coco 

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1,2-нд Үхэгсдийн өдөр тохиож, хайртай дотны хүмүүсээ нэхэн дурсдаг Мексик уламжлалаас сэдэвлэсэн гайхалтай анимейшн бүтээл. 

#13 Мартагдашгүй намар

Хэдий хар цагаан кино боловч "Мартагдашгүй намар"-аас өөр ямар кино монголын намрыг харуулж чадах билээ? 

#14 You've Got Mail

Дурлахад заавал нэгнээ харах хэрэгтэй гэж үү? Мэйлээр харилцсаар, сэтгэл зүрхээрээ холбогдсон хүнээ дэргэд сууж байна гэж хэрхэн мэдэх билээ? 

#15 Mona Lisa Smile

Амьдралд хөл тавьж буй залуухан бүсгүйчүүд ямар сонголтыг хийх бол? Хүсэл мөрөөдөл, нийгмийн шударга бус байдал, урлагийн гайхамшиг, нөхөрлөл, бас Мона Лизагийн инээмсэглэлийг мэдрээрэй. 

#16 Amelie

Эгэл энгийн зүйлсийг мэдрэн таашаах нь хэчнээн гайхалтай вэ? 

#17 It's the Great Pumpkin, Charlie Brown

Чарли Браун ба түүний найзуудын намрын адал явдал үнэхээр хөгжилтэй, дулаахан, итгэл найдварын мэдрэмжийг танд өгөх болно. 

#18 If Beale Street Could Talk

Хамгийн үзэсгэлэнтэй, нууцлаг намар болдог Нью-Йоркт улирал солигдохын завсарт Фонни Тиш хоёр нэгэндээ дурлах болно. 

#19 Knives Out

Гэр бүлийн цугларалт хэзээний л "драма"-аар дүүрэн байдаг. Тэгвэл энэ кино илүү өөр түвшний гэр бүлийн уулзалтыг намрын навчис, өнгө зураглалын хамт хүргэх болно. 

#20 The Cider House Rules

Жон Ирвингийн "Шинэ Английн тухай" зохиолоос сэдэвлэсэн энэхүү кинонд маш хүнд сэдвүүдийг хөндөх болно 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.