Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Та ямар төрлийн "хайрлагч" вэ?: Хайр дурлалд ханддаг бидний дөрвөн өөр байдал


Хелен Фишер гэх профессор хайр дурлал, үерхэл шохоорхлын асуудлуудыг олон жилийн турш судалж байгаа нэгэн. Тэр судалгааныхаа явцад ямар төрлийн хүмүүс байдаг бас тэд ямар хайр дурлалыг хүсдэг тухай нэгэн нээлт хийсэн юм. Эрэл хайгуулч, бүтээгч, найруулагч болон хэлэлцэгч гэх 4 төрлийг хамтдаа сонирхож үзье. Та бас таны хайртай хүн аль төрөлд багтах вэ?


1. Эрэл хайгуулч

Энэ төрлийн хүмүүсийг адал явдал, хөгжил цэнгээн гэх үгтэй хамтатгаж болно. Тэд амьдралыг асар том адал явдалт зохиол мэтээр хардаг бөгөөд тэр болгоныг хамт туулах, олж нээх хүнийг хайдаг. Тэдний дофамин маш өндөр тул аливаа зүйлийг олж нээх гэсэн хүсэл, сониуч байдал нь давамгайлсан. Тэд өөрсөдтэйгөө ижил эрэл хайгуулчийг олох хүсэл нь давамгайлна. Гэхдээ хосын аль аль нь ийм байснаар зөрчилдөөн үүсч, хэцүүхэн салалтаар дуусах нь элбэг байдаг.

2. Бүтээгч

Бүтээгчдийг гэр бүл, үнэнч байдал, ариун шударга гэх үгстэй холбох боломжтой. Тэд өөрийг нь бүх зүрх сэтгэлээрээ дэмжиж, халамж үзүүлж чадах нэгнийг хайдаг. Тэд маш амар амгалан, тогтвортой бас гэр бүлдээ ойр. Тэд бүх зүйлийг төлөвлөж, аливаа дүрэм журмыг хүндлэн, дагаж мөрдөх хандлагатай. Өөр нэгэн бүтээгчтэй суусан тохиолдолд тэр түүх нь та бүхний сонсож байсан "10 жилээсээ хойш хамт амьдарч 60 жилийг ардаа үдсэн" гэх хосуудын нэгэн адил байдаг. Гэхдээ энэ байдлаараа тэд энгийн, ямар нэгэн эрсдэл хүлээхгүй амьдрах нь элбэг. Харин ч бүх зүйлд маш нээлттэй байж, өөрсдийн харилцаанд эрсдэл хүлээх нь бүтээгч төрлийн хүнийг илүү задалж өгөх болно.

3. Найруулагч

Номын хүн, амбицтай, сорилт хүсдэг гэх үгс энэ хүнийг тодорхойлно. Тэд оюун ухаанаар холбогдож чадах нэгнийг хайдаг. Тэд шулуун шударга, зарчимтай бас шийдэмгий. Логик сэтгэлгээ тэдний хувьд маш чухал. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах нь тэдний хувьд тун бага. Тэд аливаа зүйлийг зүрхлэн хийхдээ сайн бөгөөд маш биеэ даасан хүмүүс учир олон жил ганцаараа явахаас ч сийхгүй. Тэд янз бүрийн ур чадвартай байх нь элбэг. Тэд яг өөртэйгөө адил найруулагч хүнтэй хамт байхаар шийдэх нь ховор. Харин ч хэлэлцэгч төрлийн хүн тэднийг өөртөө татдаг. Хэлэлцэгч төрлийн хүмүүсийн бусад хүнийг унших чадвар, хэл ярианы баялаг тэднийг татна. Найруулагч төрлийн хүмүүс ажилдаа хэт улайрах нь их байдаг. Үүнээс болж хэлэлцэгч төрлийн хүмүүст болон гэр бүлийнхэндээ цаг зав гаргах нь хомс болдог сул талтай.

4. Хэлэлцэгч

Энэ төрлийн хүмүүсийг сайхан сэтгэл, өрөвч зөөлөн зан, мэдрэмтгий байдал гэх үгээр илэрхийлнэ. Тэд маш их зүйл боддог хүмүүс учир философийн болон утга зохиолын хүн байх нь элбэг. Тэд өдрийн зүүдэнд автах нь элбэг бөгөөд өөрсдийн мэдрэмждээ их ач холбогдол өгдөг. Ямар нэгэн шүүмжлэлийг шууд өөр дээрээ хүлээж авах, ямар нэг зүйлийг хэдэн сар, жилийн турш дотроо тээж явах магадлалтай. Мөн сэтгэл гутралд өртөх хамгийн өндөр магадлалтай хүмүүс. Үргэлж өөрийгөө эрж хайдаг хүмүүс учир өөрийгөө голох, үгүйсгэх, өөртөө шүүмжлэлтэй хандах нь элбэг.

Энэ дөрвөн төрлийн хүмүүс хэн нь ч хэнтэйгээ хамт байх бүрэн боломжтой бөгөөд гол нь өөрсдийн ялгаатай байдал, давуу талуудыг мэдэж аван, нэгнээ хүлээн зөвшөөрөхөд л гол утга оршино. Профессор Фишерийн хэлснээр хайр гэдэг өөрөө маш том өргөн хүрээтэй асуудал. Шууд л тодорхойлоод хэлэх боломж байхгүй учир хэн ч бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүй. Заримдаа бид хэзээ ч хамт байх боломжгүй гэж бодож байсан хүнд татагдаж, өөр нэгэн рүү тэмүүлдэг шүү дээ. Бас биднээс золиос шаардах үеүд ч бий. Гол нь та өөрөөсөө ингэж асуух хэрэгтэй. "Би энэ хүнийг үнэхээр явуулж чадна гэж үү?" Тэр хүн аль ч төрлийн хүн байлаа гэсэн зохицох зохицохгүйг бид өөрсдийн хичээл зүтгэл, мэдрэмжээр л шийдэх болно.

Эх сурвалж: Psych2Go

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
3 өдрийн өмнө
Кү Хара-г нас барсны дараа гэрт нь нэвтэрсэн хулгайчид юу тохиолдов?
3
Уржигдар
Хамгийн сайн эхнэр болж чадах зурхайн 5 орд
холбоотой мэдээ
1
2024.05.10
ПСИХОПАТ эмэгтэйг хэрхэн таних вэ?
2
2024.05.08
Таныг сэтгэл түгших эмгэгтэйг илтгэх 3 том шинж тэмдэг
3
2024.05.06
Шархалсан зүрх эдгэхэд хэчнээн хугацаа шаардагдах вэ?
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.