UBLife Logo
Newsfeed

Японд төрөлт буурч, 4 хүн тутмын 1 нь тэтгэврийн насанд хүрчээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Японд төрөлт буурч, 4 хүн тутмын 1 нь тэтгэврийн насанд хүрчээ

Япон улсад сүүлийн жилүүдэд төрөлт буурч 124 сая хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь тэтгэврийн насанд, арван хүн тутмын нэг нь 80 ба түүнээс дээш настай болжээ. Тус улсад иргэд 65 насандаа тэтгэвэрт гардаг бол өдгөө нийт 36 сая хүн 65 ба түүнээс дээш насанд хүрч ажиллах хүчний хомсдол үүсэж буй нь төр засгийн санааг чилээх болжээ. 

Тус улсын хүн ам өнгөрсөн онд 300 мянгаар буурч, 1 сая хүрэхгүй хүүхэд төрсөн байна. Япон залуус гэр бүлтэй болохоос илүүтэй ажил карьераа дээгүүрт тавих нь нэмэгдэж байгаа бөгөөд ганцаараа амьдардаг залуусын тоо 21.1 саяд хүрчээ. Хүн амын судалгаагаар Японы 20-30 настай эрчүүдийн 40 хувь нь амьдралдаа нэг ч удаа болзож байгаагүй аж. 

Мөн уг насны эрчүүдийн 65.8 хувь нь, эмэгтэйчүүдийн 51.8 хувь нь "огт гэр бүл болох хүсэлгүй" гэж мэдэгджээ. Харин 30-40 насны эрчүүдийн 35.5 хувь нь, эмэгтэйчүүдийн 27 хувь нь ижил бодолтой байна.

Япон улсын залуусын гэрлэж хүүхэдтэй болохоос татгалзаж буй шалтгааныг судлаачид эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Ялангуяа ганц бие эрчүүд сайн ажилтай болж, ээж аав гэр бүлээ болон ирээдүйн эхнэр хүүхдээ тэтгэхэд хүндрэл дарамттайгаас гэр бүл болохоос татгалзсаар байгаа бол эмэгтэйчүүд гэр бүл болохоос илүүтэй сайн ажил эрхэлж бие даан амьдрахыг илүүд үзэх болжээ. 

Эх сурвалж: Theatlantic

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.