UBLife Logo
Newsfeed

Аз жаргалтай хосуудын нэгэндээ зоригтой хэлж чаддаг 9 өгүүлбэр

Г.Сүрэн
Г.Сүрэн
Аз жаргалтай хосуудын нэгэндээ зоригтой хэлж чаддаг 9 өгүүлбэр

Харвардын их сургуулийн сэтгэл зүйч Кортни Уоррен хосын харилцаанд өдөр тутам нэгэндээ хэлдэг үгс маш чухал нөлөөтэйг судлан, аз жаргалтай хосуудын нэгэндээ тогтмол хэлдэг үгсийг тодорхойлжээ. Ихэнх салалт өөрийгөө дутуу илэрхийлэх, нөгөө хүнээ буруугаар ойлгох зэрэг хосын хоорондын үл ойлголцлоос шалтгаалдаг тул хосуудыг нэгэнтэйгээ сайтар ярилцаж, ярилцах цаг гаргаж байхыг тэр зөвлөжээ. 

Та хайртай хүндээ дараах үгсийг зоригтойгоор, үл харамлан хэлж байгаарай. Мэдээж үг хэлэх төдий бус чин сэтгэлээсээ мэдэрсэн үгсээ хэлэх хэрэгтэй шүү. 

#1 Чинийхээ хичээл зүтгэлд баярлалаа

Төстэй үгс:

  • Чинийхээ гэр бүлийнхээ төлөө хийж буй бүхэнд баярлалаа 

  • Миний төлөө хийдэг бүхэнд чинь баярладаг шүү

  • Өнөөдөр миний төлөө ... зүйл хийсэнд баярлалаа

  • Намайг үргэлж ойлгохыг хичээдэгт баярлалаа

#2 Чиний ... чанарт дуртай шүү

Төстэй үгс:

  • Чинийхээ амьдралаас сайн сайхныг хардаг чанарт дуртай шүү

  • Гэр бүлээ хайрладаг уудам сэтгэлд чинь дуртай шүү 

  • Найз нөхдөдөө жинхэнэ найзын чанараар ханддагт чинь дуртай шүү

  • Жижигхэн зүйлд бухимдалгүй гайхалтай сэтгэлээр хүлээцтэй ханддагт чинь дуртай шүү 

#3 Чамайг ойлгоход надад туслаач 

Төстэй үгс:

  • Чиний өнөөдөр гунигласан шалтгааныг ойлгоход надад туслаач

  • Чиний надад уурлахад юу нөлөөлсөн болохыг ойлгоход надад туслаач

  • Чиний өнцгөөс энэ асуудлыг харж ойлгоход надад туслаач

#4 Би чамайгаа сонсоход бэлэн байгаа шүү

Төстэй үгс:

  • Өнөөдөр, яг одоо биш ч чинийхээ сэтгэлийг зовоож буй асуудлыг сонсоход би бэлэн шүү. Бэлэн болохоороо надад хэлээрэй

  • Өдөр тутмын, эгэл энгийн бодлуудаа ч хамаагүй надтай хуваалцмаар санагдвал би бэлэн шүү

  • Өөр хэнд ч хэлж чадахгүй байгаа зүйлсээ надтай хуваалцвал би баярлана шүү. Учир нь чи миний хувьд хамгийн дотны хүн шүү дээ.

#5 Намайг уучлаарай 

Төстэй үгс:

  • Чамайгаа өөрийн мэдэлгүй өвтгөсөнд уучлаарай

  • Чамд хэцүү байхыг мэдсээр байж муухай мэдрэмж төрүүлсэнд уучлаарай

  • Чиний зүгээс үүнийг анзааралгүй өөрийнхөө мэдрэмжээр асуудалд шууд хандсанд уучлаарай

#6 Би чамайгаа уучилж байна. Чи намайг уучлах уу? 

Төстэй үгс:

  • Өнгөрснийг би өөрчилж чадахгүй ч ирээдүйд алдаагаа орхин илүү ухаалгаар амьдрах болно 

  • Би алдаж, алдаанаасаа суралцаж, өөрийгөө уучлахаар шийдлээ. Чи намайг уучлах уу?

#7 Би чамайгаа чин үнэнч сэтгэлээр хайрладаг шүү 

Төстэй үгс:

  • Хүнд хэцүү цаг үе ирсэн ч үргэлж чамайгаа сонгосоор байх болно

  • Бид нэг баг учраас бүх зүйлд хамтдаа гэдгээ бүү мартаарай 

  • Юу ч тохиолдсон бид хамтдаа байхад хүнд хэцүү санагдахгүй ээ

#8 Хамтдаа хөгжилдье 

Төстэй үгс:

  • Хамтдаа агаарт гарч ярилцъя

  • Өнөөдөр чиний дуртай бүх зүйлийг хийж өнгөрөөе

  • Заримдаа хэтэрхий их асуудалдаа түүртчихээд байх юм. Хамтдаа хөгжилтэй зүйл хийж стрессээ тайлах уу? 

#9 Би чамдаа хайртай

Энгийн боловч хайртай хүндээ чин сэтгэлээ хэлж байх үг "Би чамдаа хайртай" билээ.

Эх сурвалж: CNBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.