UBLife Logo
Newsfeed

Уран бүтээлч Т.Зулагийн "Чиний оршихуй дэндүү..." үзэсгэлэн Лхам галерейд нээлттэй хийлээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Уран бүтээлч Т.Зулагийн "Чиний оршихуй дэндүү..." үзэсгэлэн Лхам галерейд нээлттэй хийлээ

Түвшинбатын Зулагийн анхны бие даасан үзэсгэлэн нь тафтинг техник ашиглан хийсэн гар хийцийн хивсээр хүний биеийг дүрсэлжээ. Хэдийгээр бүтээлүүд нь материалын хувьд зөөлөн боловч уран бүтээлч тэдгээрийг хурц металл, өдөөн хатгасан мессежүүдтэй хослуулсан байна. Интернэт технологийн эрин үед нийгмийн сүлжээнд өргөн тархсан поз, хэллэгийг ихэнх бүтээлүүддээ дүрслэдгээрээ онцлогтой. 

Урт удаан жилийн туршид гар урлал нь өдөр тутмын хэрэгцээнд зориулагдсан, зөвхөн эмэгтэйчүүд л хийдэг гэсэн хэвшмэл ойлголттой байсаар ирсэн бол Зула инстолляц, хивсэнцэр, уран баримал болгон хувиргасан эдгээр бүтээлүүдээрээ дамжуулан нийгмийн асуудлуудыг хөндөж, шүүмжилжээ. Дижитал эрин үед бидний дүр төрх хаа сайгүй оршиж байгаа юм бол бидний бие махбод, дур хүслийн талаарх үзэл бодол хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Уран бүтээлч Зула Вена хотын Дүрслэх Урлагийн Академид контекст зургийн чиглэлээр суралцахын зэрэгцээ тус хотод амьдарч, ажиллаж байна. Тэрээр өмнө нь Вена хотын Хербстштрассе хотын загварын сургуульд хувцас загварын чиглэлээр суралцан төгсжээ. 

Тус үзэсгэлэн 2023 оны 10-p сарын 29 хүртэл үргэлжилнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Улиран одож буй оны сүүлчийн арав хоногт уншигч та юу хийхээр төлөвлөж байна вэ? Хайртай хүнтэйгээ болзох лааны гэрэл дэх үдэш, гэр бүлээрээ зорин очих бүжгэн жүжгүүд гээд шинэ жилийн уур амьсгалыг улам бүр мэдрүүлэх, энэ долоо хоногт болох онцлох эвентүүдийн талаар мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ.