Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан "Chicago Asian Pop-Up Cinema” фестивалиас шагнал хүртлээ


Найруулагч, жүжигчин Б.Амарсайхан АНУ-ын Чикаго хотноо 15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Chicago Asian Pop-Up Cinema” фестивалиас “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARD” буюу “Карьерын Оргил Амжилт” шагналыг хүртлээ. 

Chicago’s Asian Pop Up Cinema фестивалийн захирал хадагтай София Вон Бочиа найруулагч, жүжигчин Б.Амарсайхан Фестивалийн үүсгэн байгуулагч София Фон Бочиа энэхүү шагналыг гардуулахдаа “Кино урлагт 24 жил ажиллахдаа Монгол Улсаас анх удаа Netflix-н "Марко Поло" цувралд дүрээ гаргаж, Монгол төдийгүй Азийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн энэхүү шагналыг олгох болсондоо баяртай байна. Түүний найруулагчийн анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар” киноноос монгол сүнс мэдрэгдсэн, гайхалтай кино болсонд баяр хүргэе” хэмээжээ. 

Asian Pop Up Cinema кино наадам нь Азийн шилдэг кино, тэр дундаа тухайн орны өв соёл, хүн зоныг дүрслэн үзүүлсэн кинонуудаар дамжуулан Азийн соёлыг Америкийн үзэгчдэд хүргэх зорилготой. Энэ жил Азийн 28 орны кино оролцож байгаагаас, найруулагч, жүжигчин Б.Амарсайханы “ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” киног CENTERPIECE буюу "Онцлох кино"-оор шалгаруулсан байна. 

Шагнуулах гардуулах ёслолд Чикаго хотын үзэгчидээс гадна Чикаго хотын Монголчууд, Монгол улсаас Чикаго хотод суугаа Консулын газрын төлөөлөл оролцжээ


Чикаго хотын “Гийнгоо” морин хуурын чуулгын хүүхдүүд Монгол уран бүтээлч шагнал авч буйд хүндэтгэл үзүүлэн, найруулагч Б.Амарсайханд сюрприз барив

“ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” кино нь Vancouver International Film Festival-н Vanguard уралдаант хэсэгт шалгарч Дэлхийн нээлтээ хийснээс хойш 95 дахь удаагийн Оскарт эх орноо төлөөлөн оролцож мөн Энэтхэг, Иран, Итали, Канад, Швейцарь, Солонгос, Польш, Испани, Америк, Нидерланд, Хятад, Хонгконгийн нийт 12 кино фестивалиудад шалгарч, Тайвань болон Итали улсуудын кино театруудаар гаран, Монгол орныг дэлхийн үзэгчдэд таниулж байгаа уран бүтээл юм.

Гэрэл зургийг: Taylor NETTNIN

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
MLBB-ийн дэлхийн аваргыг ESN | eSports Network шууд дамжуулан хүргэнэ
2
7 цагийн өмнө
Ховд аймгийн бүх сумдыг 2024 онд бүрэн камержуулахаар боллоо
3
8 цагийн өмнө
Аз жаргалтай, эрүүл үерхлийн "3-6-9" сарын дүрэм
санал болгох
1
2023.12.01
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
2023.12.01
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
2023.11.30
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Тунгалаг. 2023.09.27 66.181.179.139

Монгол залуу чадварлаг мундаг байна бахархаж байна.

0 Хариулах