UBLife Logo
Newsfeed

Урьд насны амьдралыг бидэнд сануулдаг ЗУРГААН дохио тэмдэг

Г.Сүрэн
Г.Сүрэн
Урьд насны амьдралыг бидэнд сануулдаг ЗУРГААН дохио тэмдэг

Урьд насны амьдралд та итгэдэг үү? Байнга нэг зүүдээ давтан зүүдлэх, төрөлхийн ер бусын авьяас чадвартай байх, гэнэтхэн үйл явдал давтагдаж буй мэт "déjà vu" мэдрэх нь урьд насны амьдралын дохио тэмдэг үү? Урьд насны амьдралын тухай хэн ч баттай үнэн судалгаа мэдээлэл гаргаагүй байна. Гэсэн ч "Time" сэтгүүлийн нэрлэсэн АНУ-ын эмнэлзүйн гипноз эмчилгээний эмч, доктор Жон МакГрейл тэргүүтэй судлаачдын үзсэнээр урьд насны амьдралыг дараах зургаан дохио тэмдэг бидэнд сануулдаг аж.

#1 Дахин давтагдах зүүд 

Зүүд бол хамгийн тайлагдашгүй нууцуудын нэг. Бид зүүдэндээ олон мянган жилийн өмнө амьдарч байсан өөрийгөө олж хардаг уу? Тодорхой нэг газар, тодорхой нэг хүмүүс гээд л нэг зүүдийг олон дахин зүүдлэх нь бидний урьд насны дохио тэмдэг байх хамгийн их магадлалтай. 

#2 Тодорхой дурсамж

"Буруу цаг үедээ төрсөн мэт" танд санагддаг уу? Түүхэн өөр нэг цаг үе сэтгэл татаж, тэнд байсан ч болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг үү? Тэгвэл судлаачид энэхүү мэдрэмжийг урьд насны амьдралтай холбон тайлбарлаж, хүний айлын хэд дэх хүүхэд болон төрөх нь ч урьд насны амьдралын илрэл болохыг онцолжээ. 

#3 Үргэлж "déjà vu" мэдрэх 

Ойр ойрхон "déjà vu" мэдрэх нь урьд насны амьдралаас тань танд ямар нэгэн зүйл хэлж сануулахыг зорьж байна гэсэн үг. Ямар нэгэн зүйлийн тухай юу ч мэдэхгүй хэрнээ тодорхой мэдрэмжтэй, урьд нь үзсэн харсан мэт санагдах "déjà vu" нь урьд насны дохио тэмдэг байж болох нь ээ. 

#4 Шалтгаангүй айдас ба өвдөлт 

Өмнө нь таныг зовоосон тохиолдол огт байхгүй хэрнээ л маш их айлгадаг зүйл байдаг уу? Нүх, тэгш бус хэмтэй эд зүйл зэрэг хачирхалтай зүйлсээс айдаг уу? Доктор Жон МакГрейл тэнгэр рүү харах төдийд л маш их айдаг нэгэн өвчтөндөө ховсын эмчилгээ хийхэд урьд насандаа тэнгэр өөд харан нас барсан тухайгаа хэлж гайхшируулж байжээ. Энэ насны туршлага биш ч өмнөх насны айдас бидэнд өвлөн ирдэг байж болох л юм... 

#5 Харь соёл дотно санагдах 

Өөр нэг улс оронд очтол яг л гэр орон мэт дотно санагдах, харийн хачин жигтэй соёл уламжлал өөриймсөг мэдрэмж төрүүлэх нь урьд насны ээнэгшсэн дассан сэтгэлийг илэрхийлж байж мэдэх юм. 

#6 Ер бусын авьяас чадвар ба мэдлэг ухаан 

Төрөлхийн гоц авьяас байдагт та итгэдэг үү? Зургаан нас ч хүрээгүй жаал гайхалтай авьяаслаг төгөлдөр хуурын чадвартай байдаг шүү дээ. Урьд насны мэдлэг авьяас энэ насанд хадгалагдан уламжилдаг болохоор ч тэр байж болно. 

Эх сурвалж: RD.com 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.