UBLife Logo
Newsfeed

Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ

Японы шинэхэн хөвгүүдийн хамтлаг олны анхаарлыг татаж байна. JI-POP гэх уг хамтлагийг 65 ба түүнээс дээш насны эрчүүд сонирхлоороо нийлэн байгуулсан бөгөөд хамтлагийн нэр "өвөө нар", "хөгшчүүд" гэх утгатай гэнэ. 

Тус хамтлаг нь анх 2016 онд "Hooray for Old Age" дуугаараа дебют хийж байсан ч энэ оноос улам бүр олны анхаарлыг татан уран бүтээлээ туурвих болжээ. Хамтлагийн хамгийн залуу гишүүн 65 настай бол хамгийн ахмад нь 82 настай аж. Гишүүд залуудаа дуу хөгжимд сонирхолтой байсан ч хэн нь ч уран бүтээл болгож чадаагүй тул хүсэл сонирхлоороо нэгдэн хамтлаг байгуулжээ. 

Хамтлагийн ахлагч, 67 настай дуучин Норихиро Таниока "Хүмүүс биднийг хөгшчүүд гэж хараад дуу хөгжмийг минь үл тоогоосой гэж хүсэхгүй байна. Хөгширсөн нь үнэн ч зүгээр суулгүй амьдралаас мэдэрч болох гайхалтай зүйлсийг мэдэрч, дуугаараа хүмүүст хүргэхийг хүссэн учраас бид хамтлагаа байгуулсан" гэжээ. 

Эх сурвалж: Yahoo.news

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.