UBLife Logo
Спорт

Монголын сагсан бөмбөгийн багууд Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа

Монголын сагсан бөмбөгийн багууд Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа

Хятадын Ханжоу хотноо Азийн спортын 19-р наадам 9-р сарын 19-нөөс 10-р сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээнд өрсөлдсөн Монголын эрэгтэй шигшээ хэсгийн шатнаа Йордан, Хонгконг, Филиппин, Ираны багуудыг хожиж, Тайваньд хожигдсоноор хагас шигшээд шалгарчээ. Тэд Катарын багтай өнөөдөр 16:50 цагаас тоглоно.

Харин Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд, Хонгконг, Йордан, Филиппин, Тайландын багуудыг хожиж хагас шигшээд шалгараад байна. Тэд өнөөдөр 16:25 цагаас Тайванийн багтай мөнгөн медалийн төлөө тоглоно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.