UBLife Logo
Newsfeed

Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа

Навчис шаргалтан, өнгө өнгийн навчистай хамгийн үзэсгэлэнтэй намрын улирал иржээ. Намрын навчсаар дурсамжаа бүтээж, навчсыг мэдрэх хамгийн гоё болзооны санааг хүргэе. Хүүхэдтэйгээ, найзтайгаа, краштайгаа, хайртай хүнтэйгээ, ганцаараа ч энэ л намрыг хайрлан мэдэрч яагаад болохгүй гэж? 

#1 Намрыг мэдрэх аялал. Хамтдаа ууланд гарч, эсвэл ойрхон салхинд гарангаа намрын гоо үзэсгэлэнг мэдрээрэй. Галт тэрэгтэй аялал ч гоё доо. 

#2 Навчин дээр тоглох. Дүүрэн шаргал навчтай газар хайн олоод дээр нь яг л жаахан хүүхдүүд шиг үсэрч тогловол ямар уу? 

#3 Хүүхэдтэйгээ хамт навч түүж, навчсын наамал хийх. Навчийг гараараа барьж, түүж, үнэрлэн мэдрэх нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд гайхалтай тустай шүү. Хамтдаа газарт унасан навчсыг түүн, цор ганц урлал хийгээрэй. Хүүхэдтэйгээ хамт навчсын хэлбэр төрлийг судалж, ямар навч нь ямар модных болохыг таагаарай. 

#4 Навчин титэм урлах. Аяллаар явах үедээ намрын хөөрхөн навчсаар хайртай хүндээ титэм урлаж өгөөрэй. 

#5 Намрыг урлах бүтээлч болзоо. Хамтдаа намрыг мэдрэн өөр өөрийн сонирхлоор урлагийн бүтээлд хувиргахыг хичээгээрэй. Уран зураг, шүлэг, зохиол, гэрэл зураг, баримал, наамал, хатаамал гээд л юу ч байж болно. 

#6 Том навчин дээр нэгэндээ шүлэг бичиж өгөх. Зүгээр л тухайн үед санаанд орсон үг, мөртөө нэгэндээ дурсгах нь сайхан биш гэж үү? 

#7 Навчсаар номын хавчуурга хийх. Навчаа хатуу гадаргатай хавчуурга дээрээ халцарч унахааргүй бөх наахад л болно. 

#8 Гэртээ ой модыг авчрах. Түүсэн навчсаа гэртээ дэлгэн хатаагаарай. Модод навчсын үнэр гэрийг тань дүүргэх болно. 

#9 Намрын навчсан дунд ном уншиж, юм ууж, гоё зүйлс ярилцах. Халуун уух зүйл бэлтгээд навчсан дунд амар амгалан цаг хугацааг өнгөрүүлээрэй. 

#10 Навчинд хүслээ шивнэх. Салхинд үйрэх дөхөн хатсан навчинд энэ намрын хүслээ шивнээд гартаа атган салхинд хийсгээрэй. Хүсэл тань биелэх болно!

#11 Намрыг гэрэл зурагт буулгах. Намрын өнгөөр хувцаслаад навчистай хамт нэгнийхээ гэрэл зургийг даран энэ намрыг мөнхлөөрэй. Хамгийн гоё дурсамж болох болно. 

Намрын болзооны 30 санаа: Навчис, кино, номын баяр, яруу найргийн үдэш

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.