UBLife Logo
Спорт

Английн шүүгчид Ливерпүүл-Тоттенхэмийн тоглолтод алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв

У.Чинзориг
У.Чинзориг
Английн шүүгчид Ливерпүүл-Тоттенхэмийн тоглолтод алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Английн Премьер лигийн долдугаар тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тойргийн онцлох тоглолт "Тоттенхэм" болон "Ливерпүүл багуудын хооронд өрнөсөн юм.

Куртис Жонс болон сэлгээгээр талбайд орж ирсэн Диого Жота нарыг улаан хуудсаар торгосон тул "Ливерпүүл" есөн хүнтэйгээр тоглолтыг дуусгах шаардлагатай болсон нь маргаан дэгдээхэд хангалттай драма байлаа.

Гэсэн хэдий ч 34 дэх минутад Луис Диазын гоолыг VAR-ийн шүүгчид шугам татаж нягтлалгүй шууд отон хэмээн үзэж тооцоогүй нь үүнээс хүчтэй эргэлзээ төрүүлсэн үйл явдал юм.

Тоглолтын дараагаар Английн шүүгчдийн байгууллагаас мэдэгдэл гаргаж "Тоттенхэм Хотспур-Ливерпүүлийн тоглолтын эхний хагаст шүүгч томоохон алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч байна" гэсэн юм. 

Луис Диазын оруулсан гоолыг шүүгч отон хэмээн үзэж тооцоогүй нь илэрхий бодитой алдаа байсан. Үүнийг VAR-ийн шүүгч нар шугам татаж нягтлах ёстой байсан ч алдаа гаргасан. Тиймээс Английн шүүгчдийн байгууллага "алдаа гаргахад хүргэсэн нөхцөл байдалд бүрэн хяналт шалгалт хийх болно" гэж амлалаа.

Тус тоглолтод Соны гоол болон Матипын авто гоолын ачаар "Тоттенхэм" хожил байгуулсан.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.