UBLife Logo
Newsfeed

Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт

Г.Сүрэн
Г.Сүрэн
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт

Хүссэн хүн бүр сошиал сүлжээн дэх "share", "post" товчийг ашиглаад л мэдээлэл түгээж болох мэдээллийн эрин зуунд бид амьдарч байна. Та өөрийн мэдэлгүй энэхүү "хар зах" мэт сошиал сүлжээнд бусдын мэдээллийг задруулж, худал ташаа мэдээлэл түгээдэг юм биш биз? Нэгэнт л цааш нь задруулсан мэдээллийг сошиалаас эргүүлэн татаж, ор мөргүй устгах боломжгүй тул дараагийн удаа "share", "post" товчийг дарахаасаа өмнө өөрөөсөө дараах асуултуудыг асууж дадаарай. 

#1 Энэ пост цаанаа ямар шалтгаантай вэ? 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 8.1 тэрбум хүн амын 4.9 тэрбум нь сошиал сүлжээ ашиглаж, өдөр тутам фэйсбүүк сүлжээнд л гэхэд 4.75 тэрбум пост постлогдож байна. Фэйсбүүк компаний нийт орлогын 97.9 хувийг зар сурталчилгаа эзэлж, ердөө хоёр орчим хувийг төлбөр болон бусад хураамжийн орлого бүрдүүлж буй. Таны хүлээн авч буй мэдээлэл бүхэн төлбөртэй, цаанаа таныг "share" хийлгэх зорилготой гэж бодоход болохоор байгаа биз? 

#2 Энэ пост миний болон өөр хэн нэгний эрхийг зөрчих мэдээллийг агуулж байна уу? 

Пост нь таны биш ч өөр хэн нэгний хувийн мэдээллийг задруулж буй эсэхийг заавал шалгаж байгаарай. Бусдын оронд өөрийгөө тавих сэтгэлээр хандаж "Хэрвээ энэ пост миний тухай байсан бол би хэрхэн хандах вэ" гэж магадлахад илүүдэхгүй. 

Цахим орчинд хүүхдийнхээ зургийг нийтлэхээс өмнө бодолцох 4 чухал зүйл

#3 Энэ үнэхээр үнэн үү? Баталгаа нотолгоо байна уу? 

"Global Demographics" байгууллагын 2023 оны судалгаагаар  фэйсбүүк, твиттер, тикток гэх голлох сошиал медиа платформд нийтлэгдсэн мэдээллийн дунджаар 40 хувийг худал ба ташаа мэдээлэл эзэлж байна. Худал, буруу зөрүү, ташаа агуулгатай, тодорхойгүй мэдээллийг та түгээснээр та өөрөө үйлдэгч болон хувирч буйг бодолцоорой. 

#4 Энэ пост хүмүүсийг үзэн ядалтад уриалж байна уу, хэрэгтэй зүйлд уриалж байна уу? 

"Иргэн А золгүйгээр амиа алджээ" гэх мэдээллийг түгээх, "Хүний амь насыг хамгаалахын төлөө эдгээрийг хийцгээе" гэх мэдээллийг түгээхүйн ялгааг та анзаарч байна уу? Нэг нь нийгмийн үзэн ядалт, сөрөг мэдрэмжийг дэвэргэх бол нөгөөх нь бодит өөрчлөлт оруулах мэдээлэл байгаа биз. Энэ ялгааг дараагийн удаа анзааран харахыг хичээгээрэй. 

Illustrations: Sherchle 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.