UBLife Logo
Сэтгэл судлал

Фоби буюу гүн айдас, түгшүүрээ хэрхэн даван туулах вэ буюу 11 үр дүнтэй арга

О.Анхзаяа
О.Анхзаяа
Фоби буюу гүн айдас, түгшүүрээ хэрхэн даван туулах вэ буюу 11 үр дүнтэй арга

Хүн болгоны дотор ямар нэгэн айдас нуугдаж байдаг. Айдас түгшүүр буюу фоби гэх зүйл нь таныг бодит аюулд ороогүй байхад ч айдас түгшүүрийг мэдрүүлсээр байдаг. Та энэ айдсыг цаг, минут тутмаас авахуулаад хэдэн жилд нэг удаа ч мэдэрч болно. Заримдаа бид ямар нэгэн зүйлээс айсандаа унтаж ч чадахгүй нойр хулжиж, уйлахад хүрдэг шүү дээ. Жишээ нь та давчуу орон зай, шавж хорхой, цахилгаан шат, хүнд шоолуулахаас, цуснаас, өндрөөс гээд юунаас ч айдаг байж болно. Өөрт тань бодитоор тохиолдоогүй байхад буюу энэ тухай сонсож, төсөөлж, зурагтаар хараад ч айдсыг бодитоор мэдэрч болох юм. Тиймээс хэрхэн даван туулах аргаас сонирхуулж байна.


1. Хамгийн түрүүнд энэ тухайгаа бусадтай хуваалцаж, мэдүүлэхЗаримдаа бидний айдас дотор гүн шигдэж, тэр тухайгаа нуух үед хүмүүс буруугаар ойлгож мэднэ. Та машинаар явахаас айдаг байлаа гэхэд тэр хүнтэй уулзахгүй, машинтай ирэхэд нь тойрч зугтаад байвал мэдээж гайхан хүлээн авах нь аргагүй. Таныг буруугаар бодож, дээрээс нь байдлыг хүндрүүлэхгүйн тулд хэрэгтэй гэж үзсэн хүмүүстээ энэ нөхцөл байдлаа хуваалцан ярьж байгаарай. Магадгүй дараагийн удаа уулзахдаа тэр хүн энэ тал дээр анхаарч, танд таатай байх талаас бодох ч юм билүү.2. Мэдрэг чанараа алдах үйлдлүүдийг хийхАймшгийн кино үзэхээс их айдаг уу? Тэгвэл яагаад бага багаар оролдоод үзэж болохгүй гэж? Бага багаар тухтай бүсээсээ гарч, тэр зүйлстэй ойртож, айдсаа бага багаар даван туулахыг хичээгээрэй. Та нэг л удаа зориглоход тэр үйлдэл танд насан туршийн амар амгалан байдлыг бэлэглэж магадгүй юм. Нэг байрандаа байсаар л байвал айсаар л байна гэсэн үг шүү дээ. PsychCentral сайтын сэтгэл зүйч Кристи А.ДеНаме хэлэхдээ "Ийм төрлийн үйлдэл хүнийг өөрийн айдсаа танин мэдэх, ойлгох, ямар нэг аймшигтай зүйл байхгүй гэдгийг ойлгох боломж олгодог" гэсэн юм.3. Үерлэх техникийг хэрэглээд үзДавчуу орон зайнаас айдаг хүн өдөржин цахилгаан шатанд явж, нянгаас айдаг хүн бохир заваан газраар явж байна гээд төсөөлөөд үз дээ. Энэ арга яг сонсогдож байгаа шигээ буух юм. Та тэр айдас, мэдрэмжээр өөрийгөө тасралтгүй, бүхэлд нь дүүргэ. Яваандаа илүү бага аймаар санагдаж эхлэх болно. Энэ тухай сэтгэл судлаач Том Бюнн "Хүний тархинд байрлах 'Amygdala' гэх нарийн бүтэц яваандаа тийм зүйлийн явцад аймшигтай явдал тохиолдохгүй гэдгийг ойлгож, стрессийн гормон ялгаруулахаа болино" хэмээн тайлбарласан юм.4. Тусламж авахТанд үнэхээр чин сэтгэлээсээ тусалж чадах хүмүүст хандаарай. Та олон хүн шаагилдан бүчсэн газар ганцаархнаа явахаас айдаг байлаа гэж бодъё. Тэр тохиолдолд хэн нэгнээс тусламж гуйж, эхлээд тэр хүнээ алхуулаад бараа нь тасрахын даваан дээр зогсоож өөрөө тэр хүнээ чиглэн явах хэрэгтэй. Энэ мэт явсаар уулзах нэг газрыг тохирч, та нэг л мэдэхэд ганцаараа санасныг бодоход хол явж чадсан байх болно. Гол нь та өөрт тусламж хэрэгтэй байгаагаа ойлгуулж, зөв хүмүүст хандах хэрэгтэй шүү.5. Яг ижилхэн байдалд орсон хүмүүсийг олохЯг адилхан зүйлээс айдаггүй байлаа ч үнэхээр ужиг айдастай, түүнийгээ даван туулахаар шийдсэн хүнтэй ойр дотно байгаарай. Ингэснээр та ганцаараа биш, бас үүнийг даван туулах боломжтой гэдгийг ойлгох болно. Онлайн уулзалт, чат болон групп гээд боломж их бий шүү.6. Бясалгал хийж, өөрийгөө тайтгаруулах арга олохБясалгал хийхэд зориулсан онлайн хичээл, апп, бичлэгүүд олон бий. Та нэгийг нь цаг зав гарган туршаад үзээрэй. Бас йог их үр нөлөөтэй. Ямар нэгэн зүйлд анхаарлаа төвлөрүүлэх нь өөрийгөө удирдах боломж олгодог тул өөрийгөө танин мэдэх, тайвшруулах аргуудыг туршаарай. Бас өөрийгөө сайжруулж, хүчирхэгжүүлэх ном товхимол, баримтат кино сонирхоод үзээрэй.  7. Тухайн сэдвийн тухай уншиж, судлахНисэхээс айдаг байлаа гэхэд та онгоц яаж ажилладаг, хэрхэн нисдэг, аюулгүй байдлыг яаж хангадаг, өдөрт хэдэн сая хүмүүс ийш тийш нисдэг тухай уншиж, судлаад, баримтат кино үзээрэй. Энэ тохиолдолд та тухайн нөхцөл байдлыг арай илүү мэддэг, ойлгосон санагдах болно. Энэ нь та нөхцөл байдлыг гартаа авч чадна гэсэн үг.8. "Айдсын шат" ашиглахТа айдсын шат аргыг ашигласнаар өөрийн фобиг алхам алхмаар давах боломжтой болно. Нохойноос айдаг хүмүүсийг энэ аргын жишээ болгон тайлбарлая. Эхлээд та нохойн зураг харж, түүндээ дас. Яваандаа нохойн бичлэг үздэг болох хэрэгтэй. Дараа нь цонхоороо харж, холоос ажиглаж эхэлнэ. Удалгүй та нохой салхилуулж яваа хүмүүсээс, эсвэл нохойтой найзаасаа хангалттай хэмжээнд хол зогсоод ажиглах хэрэгтэй. Дараа нь тэр зай бага багаар ойртсоор байх ёстойг анхаараарай. Ингэснээр тун удалгүй та нохойд анх удаа хүрч үзнэ. Яваандаа айдас мэдрэхээ больж, илэхэд, ойр байхад асуудалгүй болно.9. Өөрийгөө тайтгаруулах аргад суралцЯг айдас мэдэрч, өөрийгөө хянахаа больж эхлэх үед та хамгийн түрүүнд урт гүнзгий амьсгал авч, гаргах хэрэгтэй. Амьсгал дээрээ төвлөрч, яваандаа зүрхний цохилтоо анзаар. Болохгүй бол сайхан зүйлийн тухай бодож, өөрийгөө сатааруулах ямар нэгэн зүйл хийгээрэй.10. Яадаг ч байсан хийгээд л үзАйдастайгаа нүүр тулах. Мэдээж үнэхээр аймаар санагдаж байгаа байх. Гэхдээ айдастайгаа нүүр тулах эсвэл ойртох гээд үз. Эрсдэл гаргахгүй бол юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Та цаашид тэр мэдрэмжтэйгээ амьдарсаар л баймаар байна уу эсвэл ялан дийлэхийг хүсэж байна уу?11. Мэргэжлийн хүнд хандахХэрэв та үнэхээр энэ асуудлыг даван гарч чадахгүй хүнд байдалд орж, маш хүнд сэтгэлийн дарамтад ороод байгаа бол яаралтай сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна. Танд тулгарсан асуудлыг мэргэжлийн түвшинд хүлээн авч, зөвлөгөө өгөх учраас та илүү итгэлтэй, найдвартай гарт байгаагаа мэдэрч, тэмцэж чадна гэдэгт итгэлтэй байна.Бидний амьдрал үүрд мөнх биш учраас олдсон энэ хугацаагаа аливаа нэгэн айдас дунд хайрцаглахгүй, тааваараа, эрх чөлөөтэй өнгөрөөхийг хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сорил: Сэтгэл түгшилтийг тодорхойлох Спилберг- Ханины сорил

Сорил: Сэтгэл түгшилтийг тодорхойлох Спилберг- Ханины сорил

Энэхүү тест нь хүний сэтгэцийн түгшүүрийн хэмжээг илэрхийлэх найдвартай хийгээд мэдээлэл өндөртэй, олон улсад дэлгэрсэн, психанализын оношилгооны аргын нэг юм. Хүний сэтгэлийн түгшүүрийг стрессээс бий болсон ба төрөлхийн гэж хоёр ангилдаг. Тестийн эхний 20 бодомж нь сэтгэцийн стрессээс үүссэн сэтгэл түгшилтийн хэмжээг, дараах 20 бодомж нь сэтгэлийн түгшүүрийн төрөлхийн байдлыг илэрхийлэхэд зориулагдсан болно.

Шинэхэн харилцаа эхлүүлэх гэж буй хүмүүст зориулсан 5 зөвлөмж

Шинэхэн харилцаа эхлүүлэх гэж буй хүмүүст зориулсан 5 зөвлөмж

1. Өөртөө итгэлтэй байх Харилцаанд өөртөө итгэлтэй байх нь хоёр талдаа адилхан хүндэтгэлтэй, нээлттэй харилцаа тогтооход чухал. Ингэснээр бие биеэ ойлгож, итгэлцэх боломжтой болно. Өөртөө итгэлтэй байх нь эерэг харилцааны үндэс суурь юм. Мөн өнгөрснөөс авсан туршлагууд тань таныг илүү сайн хүн болгосон гэдэгт итгээрэй.

Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

“Хэн нэгнийг засарна, ухаарна, бүх зүйл арай дээрдэнэ гэх хоосон найдлага хэзээ ч сайн үр дүнд хүрдэггүй. Хайртай гэж итгэж буй хүн тань харилцаанаасаа болж зовниж ааш араншин нь өөрчлөгдөж буйг мэдсэн л бол тавьж явуулж, орхих зоригтой бай. Өөрийгөө эдгээж чадах цорын ганц хүн бол та өөрөө. Хэнд ч бүү найдлага тавь.”